solongonews
Хорвоог тойрсон ханын зураг
2026-10-10 10:46
Саяхан Швед улсын Стокгольм хотод "Үхэшгүй мөнхийн домгууд: Юнлэ ордны ханын зургийн урлагийн тусгай үзэсгэлэн" нээгдлээ. Энэ бол Парис, Сиднейн дараах Юнлэ ордны ханын зургийн хилийн чанад дахь аялан үзэсгэлэнгийн гурав дахь зогсоол болно.

Хятадын урлагийн түүхэн дэх хамгийн агуу, нүсэр ханын зургийн дурсгалуудын нэг болох Юнлэ ордны ханын зургууд нь бийрийн техник, өнгөний хэрэглээ болон дүрслэгдсэн хүмүүсийн хувцас хунарын дүрслэлээрээ дамжуулан тухайн үеийн урчуудын гайхамшигт ур чадварыг бүрэн дүүрэн харуулсан байдаг. Дижитал сэргээн засварлалт, виртуал бодит байдлын (VR) гайхалтай туршлага зэрэг орчин үеийн технологийг ашигласнаар, долоон зуу гаруй жилийн түүхтэй энэхүү урлагийн хосгүй бүтээл нь асар хол замыг туулан, Дорно дахины урлагийн гоо сайхныг дэлхий дахинд таниулж байна.

Шаньши мужид байрлах энэхүү ордон нь Юань улсын үед баригдсан бөгөөд ханын зургууд нь өнөөг хүртэл өнгө будаг, ур хийцээ алдалгүй хадгалагдан үлдсэнээрээ дэлхийд алдартай байдаг.

Өнөөдөр Шаньши мужийн уудам нутгаар аялах хүмүүс олон зууны түүхийн амьд хэмнэлийг мэдрэхийн зэрэгцээ шинэ эриний эрч хүчтэй уур амьсгалыг ч мэдрэх боломжтой. 






 


Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл