solongonews
Баян газрын тосны ордны өдөрт олборлох түүхий газрын тос түүхэн дээд хэмжээнд хүрэв
2026-10-12 11:34

    Өвөр Монголын Баян газрын тосны орд нь өдөрт 5080 тонн түүхий газрын тос олборлож, түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Энэ нь Хятадын Хойд бүсийн газрын тосны нөөц, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шинэ үе шатыг харуулж байгаа юм. 





    Өвөр Монголын Бортохойн сав газарт байрладаг Баян газрын тосны орд нь дунджаар 5000 метрээс дээш гүнтэй гол газрын тосны нөөцтэй бөгөөд Хятадын хамгийн гүн бүрэн бүтэн эх газрын чулуулгийн тосны нөөц юм. Анх хайгуул, хөгжүүлэлтэд ихээхэн бэрхшээл учруулж байсан бол 2018 онд анхны өндөр ургацтай үйлдвэрлэлийн газрын тосны худаг өрөмдсөнөөс хойш гүнзгий хайгуулын чиглэлд нэлээд хялбар болж, 100 сая тонноос давсан чанартай, бүрэн бүтэн нөөцийг хоёрыг баталгаажуулсан. 

    Энэ оны есдүгээр сарын сүүлчээр Хятадын хойд бүсийн түүхий газрын тосны үйлдвэрлэл 3.86 сая тоннд хүрсэн бол Баян газрын тосны ордын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 14 хувиар өссөж, өдөр тутмын үйлдвэрлэл нь Хятадын хойд бүсийн газрын тосны ордын үйлдвэрлэлийн гуравны нэгээс илүү хувийг эзэлсэн байна.

Редактор : Б.САРУУЛ
Сэтгүүлч : Шюэ Лай
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл