solongonews
Хуанган боомт өнөөдөр буюу 12-ны өглөө дахин нээгдэв
2026-10-12 15:59

  
Шэньжэний Хуанган боомт долоон жилийн барилгын ажлын дараа 12-ны өглөөний 06:30 цагт дахин нээгдэж, Гуандун-Хонгконг-Макаогийн Их булангийн бүсийн холболтыг улам хурдасгав. 


Дахин нээгдсэн Хуанган боомт нь Хятадын хамгийн том нэг барилгатай боомт бөгөөд газар доорх дөрвөн давхар, газар дээрх таван давхартай, нийт 689,700 ам метр талбайтай. Мөн дэлхийн хамгийн том хуурай замын боомтын цогцолбор бөгөөд таван огтлолцсон төмөр замын шугамтай байхаар төлөвлөж байна. Боомтын гаалийн бүрдүүлэлтийн нийт хугацаа ойролцоогоор өнгөрсний 30 минутаас 5 минут болж багассанаар зорчигчдын таашаалд хүрсэн тус боомт нь өдөрт 200,000 зорчигч хүлээн авах зориулалттай бөгөөд MTR салбар шугам нээгдсэний дараа өдөрт 300,000 зорчигч нэвтрүүлэх боломжтой. 


    
Хуанган боомт нь Хятадын 24 цагийн турш ажилладаг анхны томоохон хэмжээний хуурай замын боомт бөгөөд 1989 онд нээгдсэнээс хойш сүүлийн жилүүдэд оргил үед зорчигчдын урсгал өдөрт хэдэн мянгаас 60,000 гаруй болж, хил дамнасан хувийн тээврийн хэрэгслийн  урсгал өдөрт зуу гаруй байснаасаа одоогийн байдлаар 10,000 орчим болон өсөж, хэдэн зуун сая хил дамнасан зорчигчдод үйлчилж байна.

Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл