Энэ оны эхний гурван улиралд Өвөр Монгол нийт 1.12 сая га талбайд элсний нүүдлийг тогтоон барих, цөлжилтөөс сэргийлэх ажил хийж, бүтэн жилийн турш хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 1 сая га талбайн зорилтыг давуулан биелүүлээд байна.

ӨМӨЗО Хятадын зүүн хойд,умард, баруун хойд нутгийн ойн халхавчийн төслийг үргэлжлүүлэн эрчимтэй сайн хийж, нөөц хүчээ төвлөрүүлэн хэд хэдэн гол төслийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Алшаа уулнаас Мунь нуруу хүртэлх Хатан голын хоёр эргийн дагуух 180 км урт элсэн нүүдэлтэй газрыг засаж сайжруулах, Хулан шарга даагын элсэн цөлийн өмнөд захыг засан сайжруулах, Бадайн Жаран болон Тэнгэр элсний захын хамгаалалтын бүсийг бэхжүүлэх зэрэг төслийг голлон хэрэгжүүлсэн байна.

