solongonews
Бодит хэрэглээний робот айсуй
2026-10-22 16:30

2026 оны Дэлхийн роботын их хурал 8-р сарын 19-нээс 8-р сарын 23-ны хооронд Бээжинд боллоо. "Хүн машин хоорондын хамтралцаа, үйлдвэрлэл хэрэгцээ хоорондын уялдаа" уриан дор болсон энэхүү хуралд олон улсын 30 гаруй байгууллага, гадаадын 40 компани, мянга гаруй мэргэжилтэн цугларсан бол 44 шинэ технологи, шийдлийг танилцуулсан. Уг томоохон арга хэмжээ нь гадаадын 10,000 гаруй зочин, нийт 557,000 хүний анхааралд орж, мөн "Эерэг хөгжлийн ухаалаг роботууд" санаачилга, "Дэлхийн роботын хэрэглээний судалгааны төлөвлөгөө", "2026 оны хүн дүрст роботын салбарын хөгжлийн тайлан" зэрэг ололт амжилтуудыг танилцуулав. Түүнчлэн, Хятадын электроникийн нийгэмлэгийн дэлхийн загварын мэргэжилтнүүдийн хороог байгуулж, технологийн нээлт, стандартын хөгжил, салбарын олон улсын хамтын ажиллагааны платформыг байгуулсан.

   
   
Робот
техникийн салбарын өргөн хүрээтэй хэрэгжилт рүү чиглэсэн хурдацтай хөгжил нь үйлдвэрлэл,амьжиргааны үйлчилгээ зэрэг амьдралын хэв маягийг өөрчлөхөөс гадна ухаалаг хөгжлийг ахиулан, дэлхий нийтийн хөгжлийг дэмжихэд бат бөх дэмжлэг үзүүлнэ гэж үзэсгэлэнд оролцсон гадаадын зочид ярив. Хятадын робот техникийн салбарын инновац, үйлдвэрлэлийн цар хүрээний үсрэнгүй хөгжил нь дэлхийн хангамжийн сүлжээний хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийн дэвшилд асар их боломжийг нээж өгчээ.
   
                    
Хүн-машин хоорондын хамтралцаагаар инновацыг дэвшилд хүрэв

Хуушуур хийх, кофе чанах, эмийн сангаас эм авах, логистикийн бараа ангилах, гэр орноо цэвэрлэх, уурхайн аврах ажиллагаанд бэлтгэж буй гал унтраах роботууд,хүнд ачаа зөөдөг аж үйлдвэрийн хүн дүрст робот, агаар, далайд өндөр эрсдэлтэй, хүнд хэцүү ажлуудыг гүйцэтгэдэг янз бүрийн тусгай зориулалттай роботууд... өнгөрсний дэлгэн үзүүлээгээс хэрэглээний бодит ертөнц хүртэл роботууд янз бүрийн нөхцөл байдалд тасралтгүй өргөжиж байна.
  
Уг их хуралд 373 компани 3000 гаруй бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд 311 нь шинэ бүтээгдэхүүн байж зочдын анхааралд хүрсэн. Биелэгдмэл дэлхийн загварууд, тархинд суулгах чипүүд, дотооддоо үйлдвэрлэсэн өндөр нарийвчлалтай эд ангиудыг дэлгэн үзүүлсэн нь технологийн гинжин хэлхээг ойлголт, шийдвэр гаргалтаас гүйцэтгэх хүртэл холбож, роботуудыг өргөн хүрээнд байршуулах технологийн суурийг бэхжүүлсэн юм.
   
Энэ удаагийн их хурал уламжлалт роботуудаас хүн дүрст робот, хиймэл оюун ухаан  руу анхаарлаа хандуулсан бол гадаадын үзэсгэлэн  ажиллуулагчдын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэнээс олон улсын оролцоо улам сайжирсныг харуулав. Ерөнхий хөгжлийн чиг хандлага эерэг байна гэж Олон улсын робот техникийн холбооны эрдэм шинжилгээний хорооны дарга, Германы Штутгарт их сургуулийн профессор Александр Фелл хэлэв.Тэрээр дэлхийн роботын их хуралд тав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд хүн дүрст роботын технологийн шинэчлэлд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсныг онцолсон.Бас үйлдвэрлэлийн роботууд мөн хурдацтай хөгжиж, барилга дээр ажиллах, мод бэлдэх, хүнс боловсруулах зэрэг шинэ хэрэглээний хувилбарууд руу өргөжиж, шинээр хөгжиж буй аж үйлдвэрийн төслүүдэд олон тооны боломжийг буй болгож байна гэв.
  
Европын Роботын Холбооны дэд ерөнхийлөгч Жуха Ронин хэлэхдээ, дэлхийн роботын технологи нь моторт ур чадварыг харуулахаас бодит орчинд гүйцэтгэх чадвар руу  илүү шилжиж байна гэжээ. Зах зээлийн анхаарал ч роботууд гүйж, үсэрч харайхаас логистик, үйлдвэрлэл, үйлчилгээний нөхцөлд аажмаар шилжиж байна.

   
               
үйлдвэрлэл-хэрэгцээ хоорондын уялдаанаас өргөн хэрэглээ рүү хөгжиж байна

Өдгөө робот нь тоглолтын тайз,уралдааны талбайгаас гэр бүлийн хэрэглээ, үйлдвэрийн бодит ажил уруу хөгжихийн зэрэгцээ хэрэглээнд тохиромжтой,олон улсын хамтын ажиллагаа болон орон нутагт тохирсон байхыг гадаадын зочид илүү чухалчилж байна.

   
НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын ажилтан Фаррух Алимжанов, робот, хиймэл оюун ухаан нь бодит эдийн засагт үйлчилж, хөгжиж буй орнуудыг багтаасан улс орны аж үйлдвэрийн нэмүү өртгийг нэмэгдүүлэх, ажлын байр буй болгох, ажлын байрны аюулгүй байдлыг хангахад  туслах ёстой гэж мэдэгдэв. Өндөр температур, өндөр даралт шаарддаг эсвэл бие махбодын хувьд хүнд, бохир, аюултай ажлын байрыг орлуулахад тэргүүлэх ач холбогдол өгөх хэрэгтэй. Залуу хүмүүсийг аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт татахын тулд боловсрол, сургалт, дижитал шилжилтийг ашиглах хэрэгтэй. Олон улсын хамтын ажиллагаа нь судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэл, хангамжаас эхлээд  сүлжээг холбох, өндөр боломжтой хувилбаруудаас ажлын гараагаа авч болно гэв.
   
Арабын Нэгдсэн Эмирт Улсын Робототехник, Автоматжуулалтын Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммед Аль-Шамси хэлэхдээ, ирээдүйд роботын хөгжил нь хувь хүний судалгаа, хөгжүүлэлтээс олон улсын хамтын ажиллагаа руу шилжиж, талууд хамтран роботыг боловсруулж, туршиж, байршуулж, хамтран ажиллах  боломжтой туршилтын стандарт тогтоохыг дэмжих ёстой гэжээ.
   
Балбын Роботын Холбооны ерөнхийлөгч Бикаш Гурун хэлэхдээ, роботын автоматжуулалт нь зарим уламжлалт ажлын байрыг орлож болох ч бизнесийн инновацыг буй болгож, шинэ ажлын байр хангах боломжтой,гол нь залуучуудад зориулсан ур чадварын сургалт явуулж, улс орныхоо нөхцөлд тохирсон аж үйлдвэрийн чиглэлийг тогтоох явдал болно гэв.
   
Камеруны Роботын Холбооны ерөнхийлөгч Жак Эона Африкт робот техникийг хөгжүүлэх нь боловсролоос эхлэх ёстой бөгөөд хөдөө аж ахуйн механикжуулалт, уул уурхай зэрэг практик хэрэгцээг хангах, залуу хүмүүсийг бодит эдийн засагт татах хэрэгтэй. Олон улсын хамтын ажиллагаа нь орон нутгийн засвар үйлчилгээний чадавхыг хөгжүүлж, робот техникийн төслүүдийн тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд орон нутгийн компаниудыг программ хангамжийн тохиргоо болон үйл ажиллагаанд тасралтгүй татан оролцуулах ёстой гэв.

    
                   Хятадын хөгжлийн боломжоос дэлхий дахин ашиг хүртэж байна

Дэлхийн роботын их хурал нь роботын хөгжлийн дэлхийн чиг хандлага болон Хятадын технологийн инновацын чадавхыг ажиглах чухал цонх болсон гэж Мароккогийн Мохаммед У Их Сургуулийн роботын профессор Юнис Лави хэлэв. Тэрээр, Хятад улс олон тооны дэвшилтэт технологи, инновацын бүтээгдэхүүнийг үзүүлээд зогсохгүй технологийн инновацыг үйлдвэрлэлийн хэрэглээ болон дэвшилтэт үйлдвэрлэлтэй гүнзгий нэгтгэх хөгжлийн чиг хандлагыг харуулсан нь дэлхийн роботын салбарт маш чухал ач холбогдолтой гэв.  
 
Хятадын
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мэдээллээр, Хятадын робот техникийн салбарын томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлого 2025 онд 300 тэрбум юаниас давж, сүүлийн таван жилийн дундаж өсөлт 20 хувиас давсан бол 2026 оны эхний хагаст үйл ажиллагааны орлого 165.5 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 24.5 хувиар өссөн байна. Роботын технологи, бүтээгдэхүүнийг үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн бүхий л салбарт өргөнөөр ашиглаж, чансаатай хөгжлийг дэмжих чухал хүчин зүйл болсон.
   
"2026 оны хүн дүрст роботын үйлдвэрлэлийн хөгжлийн тайлан"-д, 2026 оны эхний хагаст Хятадын хүн дүрст роботын тээвэрлэлт 40,000 нэгжээс давж, дэлхийн хэмжээнд эзлэх хувийг 97% хүртэл нэмэгдүүллээ гэв.  
 
Хятад
-Европын Дижитал Холбооны ерөнхийлөгч Луижи Гамбарделла хэлэхдээ, Хятадын гол давуу тал нь тодорхой робот, тодорхой компани эсвэл тодорхой алгоритмд биш, харин үйлдвэрлэлийн экосистемийн өсөлтийн хурд болон үйлдвэрлэлийн төвлөрлийн нөлөөнд оршдог гэжээ.
   
Хятадын робот техникийн салбарын хурдацтай хөгжил нь дэлхийн хамтын ажиллагаанд өргөн боломж олгож байна.Тайландын Логистикийн Холбооны ерөнхийлөгч Сактак Сарапавитая хэлэхдээ, Тайланд улс аж үйлдвэрийн төлөвлөлт, орон нутгийн бизнесийн сүлжээ, логистикийн өсөлтийн хэрэгцээг Хятадын дэвшилтэт технологитой хослуулахыг хүсэж байна. Хятадын компаниуд Тайландын хангамжийн сүлжээ,бодит хэрэглээнд хөрөнгө оруулахыг хүсэж буй. Тайландыг  600 сая гаруй хүн амтай АСЕАН-ы зах зээлд нэвтрэх гүүрэн гарц болгон ашиглахыг хүсэж байна гэв.
  
Их Британийн 48 бүлгийн дарга Жек Перри, Хятад улс хиймэл оюун ухаан, хангамжийн сүлжээ, томоохон хэмжээний үйлдвэрлэлд ихээхэн давуу талтай бол Европ нь агуулах, логистик, нийтийн хоол, жижиглэн худалдаа, хөдөө аж ахуй, барилга зэрэг салбарт худалдан авалтын жинхэнэ хэрэгцээтэй гэж мэдэгдэв. Хятадын роботууд Европт амжилтад хүрэхийн тулд зөвхөн экспортын түгээлтээр хязгаарлагдахгүй,зах зээлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүний туршилт, баталгаажуулалт хийх, программ хангамжийн нийцлийг хангах, орон нутгийн үйлчилгээ болон борлуулалтын дараах сүлжээг буй болгох шаардлагатай гэв.
  
Бидний хувьд Хятад улс стратегийн зах зээлийн маш өндөр үнэ цэнтэй гэж АНУ-д төвтэй робот харааны систем үйлдвэрлэгч, энэхүү их хурлын үзэсгэлэн ажиллуулагч RеаlSеnѕе компанийн маркетингийн захирал Майк Нельсон хэлэв. Тэрээр Хятад улс хүн дүрст робот технологийн хөгжлийн өндөрлөг болж байна гэж онцлов.


Редактор : Б.САРУУЛ
Зохиогч: Жя ПинФан
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл