solongonews
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Бурунди зэрэг 15 улс шинээр сонгогдлоо
2026-10-14 10:37



НҮБ-ын 81 дэх удаагийн Ерөнхий Ассамблей 10-р сарын 13-нд Бразил зэрэг 15 улсыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгосон бөгөөд энэ оны сүүлчээр бүрэн эрх нь дуусах гишүүдийн оронд томилогдох юм.

   
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн шинээр сонгогдсон гишүүд нь: Африк тивээс Бурунди, Гана, Нигери, Замби; Ази-Номхон далайн бүс нутгаас Япон, Йордан, Кувейт, Балба; Зүүн Европоос Молдав, Украин; Латин Америк, Карибын тэнгисээс Бразил, Доминикан, Уругвай; Баруун Европ болон бусад бүс нутгаас Герман, Ирланд. Бурунди, Гана, Япон, Кувейт, Бразил, Доминикан улсууд дахин сонгогдлоо. Шинээр сонгогдсон 15 гишүүний бүрэн эрхийн хугацаа 2027 оны 1-р сарын 1-нд эхэлж, гурван жил үргэлжилнэ.
   
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей нууц санал хураалтаар сонгодог бөгөөд нэр дэвшигч улс сонгогдохын тулд гишүүн орнуудын саналын талаас илүү хувийг авсан байх ёстой.

Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл