
Хятадын олон улсын аж үйлдвэрийн XXVI экспо Шанхай хотод явагдаж байгаа бөгөөд 10-р сарын 16-ны өдөр хүтэл үргэлжлэх болно.Ухаалаг эдийн засаг, ухаалаг үйлдвэрлэлийн хязгааргүй боломж уриан дор зохион байгуулагдаж байгаа тус экспогийн үзэсгэлэнгийн нийт талбай 310 мянган ам метр байж, 300 орчим бүтээгдэхүүн, технологийг анх удаа танилцуулж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн талбайн хэмжээ болон шинээр танилцуулж буй бүтээгдэхүүний тоо түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.

Энэ удаагийн экспод үзэсгэлэнгийн 10 бүс байгуулж, 300 орчим шинэ бүтээгдэхүүн, технологийг анх удаа төвлөрүүлэн танилцууллаа. Дотоодын оролцогч аж ахуйн нэгжүүдийн гуравны нэгээс илүү хувийг төрөлжсөн, нарийн мэргэшсэн, өвөрмөц онцлогтой, инновацад суурилсан болон “Бяцхан аварга” хэмээн нэрлэгддэг өндөр технологийн компаниуд эзэлж байна. Харин дэлхийн шилдэг 500 компанийн 400 нь тус экспод оролцсон хүмүүсийн анхааралд их хүрчээ.

