solongonews
ӨМӨЗО-нд татварын буцаан олголт 3153 удаа хийгдэв
2026-10-15 10:24

БНХАУ-ын Татварын ерөнхий газрын ӨМӨЗО дахь татварын байгууллагын мэдээлснээр, 2026 оны есдүгээр сарын эцсийн байдлаар Өвөр Монголд татвар буцаан олгох үйлчилгээ үзүүлдэг 18 дэлгүүр нийт 4010 ширхэг татварын буцаан олголтын хүсэлтийн баримт үйлдсэн бөгөөд эдгээрт хамаарах бараа бүтээгдэхүүний нийт үнийн дүн 12.8654 сая юаньд хүрчээ. Татвар буцаан олгох үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд нийт 3153 удаагийн буцаан олголт хийж, 791.4 мянган юанийн татварыг буцаан олгосон байна. Ийнхүү ӨМӨЗО-д татвар буцаан олгох бодлого тогтвортой, эмх цэгцтэй хэрэгжиж, хилээр нэвтрэн ирж буй зорчигчдын урсгалыг хэрэглээний өсөлтийн шинэ боломж болгон хувиргахад бодит дэмжлэг үзүүлж байгаа юм.
   

   
Умард зүгт нээлттэй байх хөгжлийн стратегийн хүрээнд байршлын давуу талаа бүрэн ашиглах зорилгоор ӨМӨЗО 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс гадаадын жуулчдын худалдан авалтад зориулсан хилээр гарах татварын буцаан  олголтын бодлогыг бүрэн хэрэгжүүлж эхэллээ. 2026 оны наймдугаар сарын эцсийн байдлаар Өвөр Монголд гадаадын жуулчдын худалдан авалтад татвар буцаан олгох үйлчилгээ үзүүлдэг дэлгүүрийн тоо туршилтын эхний үеийн долоогоос 18 болж нэмэгдсэн байна. Энэхүү бодлого нь ӨМӨЗО-ны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлж, дотоодын болон олон улсын зах зээлийн уялдаа холбоотой хөгжлийг дэмжих шинэ түлхэц болж байна.
   
Дээрх 18 дэлгүүрийн найм нь Хөххотод, найм нь Манжуур хотод, хоёр нь Эрээн хотод тус тус үйл ажиллагаа явуулж байгаа юм.
 
Татвар буцаан олгох бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойш ӨМӨЗО-ны татвар, худалдаа, соёл, аялал жуулчлал, гаалийн байгууллагууд хамтран ажиллаж, гадаадын жуулчдын худалдан авалтад зориулсан хилээр гарах татварын буцаан олголтын үйлчилгээг Хөххотын Цагаан суварга олон улсын нисэх онгоцны буудал, Манжуур хотын Ши Жяо олон улсын нисэх онгоцны буудал болон авто замын боомтууд, Эрээн хотын Сайн-ус олон улсын нисэх онгоцны буудал болон   авто замын боомтуудад нэвтрүүлсэн байна.


Ерөнхий редактор : Ё.Хишигбаяр
Редактор : Х.АРВИНТАЛ
Зохиогч: ЯН ВЭЙ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл