solongonews
Их гүрний "Хүнсний" баталгаа
2026-10-16 16:47
"Ард түмэн бол төрийн үндэс, үр тариа бол ард түмний амин эх сурвалж". Хүнсний аюулгүй байдал бол үндэсний хэмжээний гол чухал асуудал юм. Өнөөдөр 46 дахь Дэлхийн хүнсний өдөр тохиож байна.

 
Хятадын 
Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамнаас гаргасан "Хятадын хөдөө аж ахуйн төлөв байдлын тайлан (2025–2034)"-д дурдсанаар, 2034 он гэхэд 
Хятад улсын үр тарианы хэрэглээ 832 сая тоннд хүрэх төлөвтэй байна.
 
Шинэ эрин үе эхэлснээс хойш
Ши Жиньпин даргын анхаарал халамж, удирдлага дор Хятад улс хүнсний аюулгүй байдлыг хангах тал дээр түүхэн   амжилт гаргалаа.  
 
Хятад улс дэлхийн тариалангийн газрын 9 хувь, цэнгэг усны нөөцийн 6 хувийг
эзэлдгээрээ дэлхийн хүн амын бараг 20 хувийг тэтгэдэг. 2024 оноос хойш Хятад улсын үр тарианы үйлдвэрлэл хоёр жил дараалан 1.4 их наяд жингээс дээш түвшинд тогтвортой хадгалагдаж, 2025 онд Хятад улсын нэг хүнд ногдох үр тарианы хангамж 500 килограммд хүрч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүйн шугам болох нэг хүнд ногдох 400 килограммын хэмжээнээс давсан байна.   
 
Хятадын тариалангийн элбэг ургац нь зүгээр л өгөгдөл биш юм.
   
Зүүн хойд бүс нутгаас эхлээд Хатан гол, Хуайхэ, Хайхэ- гий тал газар хүртэлх өргөн уудам нутагт Хятадын ард түмний хүнсний хангамжийг баталгаажуулах үйлс улирал солигдохын хэрээр тасралтгүй үргэлжилсээр байна. Тариалангийн газрыг хамгаалах, үр үржүүлгийн салбарт шинэ амжилт гаргахаас эхлээд хадгалалт, тээвэрлэлт, нийлүүлэлтийн бүхий л шатанд хүнсний алдагдал, хаягдлыг бууруулах хүртэлх энэхүү цогц үйл ажиллагаа нь хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний хэмжээний асар том бөгөөд нарийн зохион байгуулалттай тогтолцоог бүрдүүлдэг.


Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл