Өдгөө Өвөр Монгол шинэ хэлбэрийн эрчим хүчний системийг бий болгохыг эрхэлхийлж, эрчим хүчний хэв загвар хөгжилтийн шинэ нөхцөл байдалд ороод байна. Нүүрс, цахилгаан эрчим хүчний чадавхийн байр суурь нь уламжлалт эрчим хүчний хангамжаас шинэ эрчим хүчийг нээн хөгжүүлэхийг батлахад шилжиж байна. Үүний зэрэгцээ, тухайн орон нутаг нь нүүрстөрөгчгүй паркийн бүтээн байгуулалт, бохирдолгүй тооцоолох хүчийг бойжуулах, муж орон алсалан эрчим хүчийг хангах зэрэг олон зүйлийн сценарийг ашиглаж, эрчим хүчний шинэ орон зайг цаашид өргөжүүлэн тэлж, цэвэр эрчим хүчний үэн өртөгийг газар дээр нь нэмэгдүүлэх болно. Уламжлалт эрчим хүч болон шинэ эрчим хүчийг хамтд нь хөгжүүлэх төдийгүй Өвөр монгол нь нөөц баялаг бүс нутгийн аж үйлдвэрийн бохирдолгүй эрчим хүчний хүчирхэг эх үүсвэр болж байна.
Нүүрстөрөгчгүй парк нь шинэ эрчим хүчний системийг байгуулах туршилтын талбар бөгөөд аж үйлдвэрийн нүүрстөрөгчгүй байдалыг бий болох гол цэг болно. 2025 оны эцсээр нийтлэгдсэн бүх Хятадын хэмжээний төрийн зэрэглэлийн нүүрстөрөгчгүй паркийн бүтээн байгуулалтын нэрсийн анхны ээлжийн жагсаалтад , Өвөр монголын Ордос хотын Мэн Сү эдийн засгийн нээн хөгжилтийн бүс болон Бугат хотын ховор шороо өндөр дэвшилтэт аж үйлдвэрийн нээн хөгжилтийн бүс тус тус хамрагдсан байна.
Ордос хотын Мэн Сү эдийн засгийн нээн хөгжилтийн бүсэд байрлах Ордосын нүүрстөрөгчгүй парк нь 408 мянган киловаттын төслийг иж бүрдүүлсэв. Паркад байрлах аж ахуйн нэгжүүдийн ногоон эрчим хүчийг ашиглах хэмжээ 68 хувьд хүрсний зэрэгцээ “Бохирдолгүй эрчим хүч нь ногоон аж үйлдвэрийг бий болгож, ногоон аж үйлдвэр нь бохирдолгүй эрчим хүчийг хүлээн авах” байдлыг бий болгов.

Нүүрстөрөгчгүй хэв загварыг гагцхүү аж үйлдвэрийн паркад ашиглаад зогсохгүй, Өвөр Монголын хэмжээнд олон салбарт ашиглан хэрэгжүүлэхийг хэчээж байна. Жишээлэхэд, нүүрстөрөгчгүй уул уурхай, нүүрстөрөгчгүй аж үйлдвэр, нүүрстөрөгчгүй мал малжил, нүүрстөрөгчгүй зам тээвэр зэрэг төслүүдийг хамарсан байна. Туршилтын цэгээс аж үйлдвэр цаашид орон нутгийн цар хүрээнд дэлгэрүүлж, нүүрстөрөгчгүй хөгжилтийн шинэ дүр зураг Өвөр монголын өргөн уулам тал нутагд дэлгэгдэж байна.
Өвөр Монгол бохирдолгүй цахилгаан эрчим хүчийг өндөр зэрэглэлийн тооцоолох хүчин, хил дамнасан тооцоолоох хүчин, бохирдолгүй Token зэрэгд шилжүүлэн ажиллахыг үргэлжлжн ахиулж, “ Цахилгаан эрчим хүч-тооцоолох хүчин-Token” цоо шинэ аж үйлдвэрийн хэлхээ холбоог байгуулж, чансаа өндөр аж үйлдвэрийг хөгжүүлэхэд эрчим хүчний давуу талыг ашиглах болно.
Эрчим хүчний нөөцөд түшиглэж, Улаанцав хотын шинэ эрчим хүчний цар хүрээ үргэлжлэн өргөжиж, одоогоор бохирдолгүй цахилгаан эрчим хүч нь Улаанцав хотын ерөнхий эрчим хүчний хүчин чадлын 67 хувийг эзэлж байна. Бохирдолгүй тогтвортой цахилгаан хангамжид түшиглэн, орон нутгийн тооцоолуурын эрчим хүчний аж үйлдвэрийг хйимэл оюун ухаанаар ажиллуулах, дэс дэвшихэд дэмжиж байгаагын зэрэгцээ үүнээс болж нөөцийн үнэ өртөг асар их нэмэгдсэн байна.
Өдгөө Өвөр Монгол 315 мянган P хэмжээ бүхий тооцоолох хүчин чадалтай цар хүрээг байгуулж, үүнд хйимэл оюунаар тооцоолох норум нь 90 хувийг эзэлж байгаа бол ногоон цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь 80 гаруй хувийг эзэлж байна. Ногоон цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл хангаамжаас эхлээд ухаалаг тооцоолох, ахиад хиймэл оюун ухааныг ашиглах хүртэл, Өвөр Монголын тооцоолох хүчний аж үйлдвэрийн хэв загвар тасралтгүй баялагжиж байгаагын зэрэгцээ эх баялагийн өндөр үнэ өртөг бүтээгдэж байгаа юм. Ногоон цахилгаан эрчим хүчний шууд холболт нь салхины эрчим хүч зэрэг шинэ эрчим хүчээр дамжин нийтийн цахилгааны сүлжээнд шууд холбогдож чадахгүй, харин тусгай шугамаар тогтсон цахлгаан хэрэглэгчидэд ногоон цахилгаан эрчим хүчийг хангах болно. Энэхүү байдал нь аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчийг ашиглах өртөгийг зохиох хэмжээгээр бууруулсан байна. “Өвөр Монголын бүтээгдэхүүн” “Өөвөр Монголын тооцоолох хүч” нь дэлхийн хэмжээнд өрсөлдөх хүчин чадлыг олгосон төдийгүй эрчим хүчний давуу талыг аж үйлдвэрийн өрсөлдөөний давуу тал болгон ашиглаж байгаа юм.
2022 онд Өвөр Монгол зах зээлд чиглүүлэн шинэ эрчим хүчний хэрэглээний зургаан төрлийн загварыг хайн эрэлхийлэх төлөвлөөг эхлүүлсэн байна. 2026 оны 1-р сард, Өвөр Монгол бүх Хятадын хэмжээнд анхны мужийн зэрэглэлийн “Цахилгаан эрчим хүчний хэрэглэгчид бохирдолгүй цахилгааныг шууд холбох төслийг нээн хөгжүүлж бүтээн байгуулах хөтөрлөр (туршин хэрэгжүүлэх ) ” - ийг зарласан байна. Өдгөө, Өвөр Монголд ногоон цахилгаан эрчим хүчний шууд холбогдсон төсөл /зах зээлд чиглэсэн зургаан төслийг хамарна/ 152 байгаа юм.
Хөххотын Хорингэр шинэ дүүрэг нь “Хятадын үүлний хөндий ” хэмээгдсэн бөгөөд бүх Хятадын хэмжээнд цар хүрээгээр тэргүүлсэн тоо баримтын төвийн бөөгнөрөлтэй дүүрэг болох юм. Тооцоолох хүчин бүхий аж үйлдвэрийн өндөр хурдтай хөгжилт нь цахилгааны хэрэглээний асар том ачааллыг бий болгосон байна. Ингээд тоцоолох эрчим хүчний аж үйлдвэр болон эрчим хүчний системийн зохицонгуй хөгжилтийг нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд ӨМ-ны Эрчим Хүчний Газраас Хорингэр шинэ дүүргийн бодитой байдалд зориулан “Ногоон цахилгаан эрчим хүчийг шууд холбох + нэмэлт цахилгаан эрчим хүчний сүлжээ” загварыг бий болгон ажиллуулж, 41 км зайтай 220 киловольтын цахилгаан дамжуулах тусгай шугамаар сэнснээс ялгарах ногоон цахилгааныг шууд тооцоолох хүчний төвд хүргүүлэх болсон байна. Энэ нь бүх Хятадын хэмжээнд анхны “Цэгээс цэгд” бохирдолгүй цахилгаан шууд хангах төрийн зэрэглэлийн жишээ үзүүлэлтийн төсөл болж, айл өрхийн нэг хэмжээ цахилгаанын үнэ 0.36 юань болсон нь Бээжин хотын байдалтай харьцуулахад гуравны хоёр хувиар бууруулсан байна.
Өвөр Монголын маш олон хотууд нь тухайн газар нутгийн эх баялгын давуу талд түшиглэн эрчим хүчний технологоор хөгжилтийн “Хөдөлгөгч хүч” болгон ажиллаж байгаа төдийгшүй багагүй ашиглаж болхууц газарыг “Туршилтын талбар” болгон өөрчилж ажиллуулж байгаа юм. Өвөр Монголын энэхүү шинэ хэв загварын шилжилт нь аж үйлдвэрийн дэс дэвших, шинжлэх ухаан технологийн чадавхи зэрэг талаар эх баялгын салбарын үнэ өртөгд дахинтаа үнэлгээ олгож байгаа, Үүнд нүүрс борлуулахаас ногоон цахилгаан, нүүрстөрөгчгүй гэрчилгээ, хиймэл оюун ухааны тооцоолох хүчийг зарах, эрчим хүчний системаар хөтөлбөр шийдэх зэрэг бий. Эдгээр хайн судалгаа нь зөвхөн өөрийн хөгжилтийн зам төдийгүй Хятад улс тэрчлэн дэлхийн баялгийн хэлбэр бүс нутгийн хөгжлийн шинэ хэв загвар болох юм.
