solongonews
84 жилийн дараах хоёр улсын иргэдийн уулзалт
2026-10-19 15:40
84 жилийн дараах хоёр улсын иргэдийн найрамдлыг харуулсан уулзалт


АНУ-ын Дулиттийн довтолгооны хөдөлгөөний үр хүүхдийн холбооны 6 төлөөлөгч саяхан Хятадын Жянши мужийн Шанрао хотод ирж, өнгөрсний хар цаасан гэрэл зураг дээрх охин Гүан Дуншяныг хайв.

Хар цаасан гэрэл зураг дахь 9 настай богино үстэй охин агаарын цэргийн хувцастай Америкийн нисгэгчийн ард зогсож гайхширач байлаа.

1942 оны 4 сарын 18-нд АНУ-ын Дулиттийн нисэх хүчний баг "Шар зөгий" онгоцны тээврийн онгоцноос Японы Токио зэрэг хотуудыг бөмбөгдөв. Холбоо барих боломжгүй, түлш дууссан тулд 75 нисгэгч Хятадын Жянши,Жэжян мужид шүхрээр буусан байлаа, эрсдэлтэй үед Хятадын цэрэг иргэд аврах ажиллагаанд идэвхитэй оролцож, 64 нисгэгчийн амийг аврав. Дулиттийн үйл ажиллагааны дараа Японы түрэмгийлэгчид хариу арга хэмжээ авч, 250 мянган Хятадын иргэн амиа алдав.

Энэ түүх нь Хятад, АНУ-ын фашизмтай тэмцсэн чухал гэрч болсон төдийгүй Шанрао хот болон Дулиттийн довтолгооны хөдөлгөөний үр хүүхдүүдийн хоорондох цаг хугацааг давсан "Дулиттийн найрамдал"-ыг буй болгов.

Шанрао хотын дайны соёлын судалгааны нийгэмлэгийн урилгаар энэ удаа ирсэн төлөөлөгчид Дулиттийн үйл ажиллагааны аврах тусгай үзэсгэлэн үзэх бөгөөд тухайн үеийн аврах газруудаар зочилж, Хятад, АНУ-ын иргэдийн соёлын солилцооны арга хэмжээг зохион байгуулав. Ийнхүү Фашизмын эсрэг баатарлаг үйлсэд хүмүүсийн хувь заяа дахин холбогджээ. 


Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл