Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл сайн үзүүлэлттэй, аж үйлдвэрийн үйлдвэрлэл харьцангуй хурдацтай өсөж байгаа бол үйлчилгээний салбар тогтвортой өсөлтийг баталж байна. Энэ жил улс даяр зуны үр тарианы эрт болцтой цагаан будааны нийт ургац 179.04 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 0.78 сая тонн нэмэгдэж, 0.4 хувиар өссөн байна. Намрын үр тарианы ургацын төлөв ч мөн сайн байгаа тул энэ жил элбэг ургац хураах төлөвтэй байна. Эхний гурван улиралд улсын хэмжээнд тогтоосон хэмжээнээс дээш аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар, харин үйлчилгээний салбарын нэмүү өртөг 5.2 хувиар тус тус өссөн байна.

Хэрэглээний зах зээл үргэлжлэн тэлж, оюуны өмчийн бүтээгдэхүүнд оруулсан хөрөнгө оруулалт харьцангуй хурдацтай өсөхийн зэрэгцээ барааны импорт, экспорт ч мөн хурдацтай өсөлт үзүүлэв. Эхний гурван улиралд хэрэглээний бараа, үйлчилгээний жижиглэн худалдааны нийт дүн өмнөх оны мөн үеэс 2.6%-иар, оюуны өмчийн бүтээгдэхүүнд оруулсан хөрөнгө оруулалт 9.3%-иар тус тус өссөн бол барааны импорт, экспортын нийт дүн 39.9399 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 18.8%-иар нэмэгджээ.
Хэрэглээний үнэ дунд зэрэг өсөж, ажил эрхлэлтийн байдал ерөнхийдөө тогтвортой хэвээр байж, оршин суугчдын орлого тогтвортой өслөө. Эхний гурван улирлын байдлаар улсын хэмжээнд Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) өмнөх оны мөн үеэс 0.9%-иар, харин үйлдвэрлэлийн барааны Үйлдвэрлэгчийн үнийн индекс (ҮҮИ) 2.3%-иар тус тус өссөн байна.
Улсын хэмжээнд хотын бүсэд хийсэн судалгаагаар ажилгүйдлийн дундаж түвшин 5.2% байсан нь өмнөх оны мөн үеийнхтэй ижил түвшинд хадгалагджээ. Улс даяарх оршин суугчдын нэг хүнд ногдох захиран зарцуулах орлого 34,230 юань болж, өмнөх онтой харьцуулахад 5.3 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн товчооны дэд дарга Мао Шэнюн: “ерөнхийдөө эхний гурван улиралд үндэсний эдийн засаг бэрхшээлүүдийг үл харгалзан урагшилж, инновац болон сайжруулалтын зүг чиглэлээ. Гол үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд нэмэгдэж, чансаатай хөгжлийн шинэ үр дүнд хүрлээ. Цаашид бид шинэчлэл, нээлттэй байдлыг гүнзгийрүүлэх ажлыг тууштай үргэлжлүүлж, инновацид суурилсан хөгжлийг бэхжүүлэн, макро бодлогын үр нөлөөг дээд зэргээр нэмэгдүүлэхэд анхаарал хандуулна. Мөн дотоодын эрэлт хэрэгцээг тэлэх, нийлүүлэлтийн бүтцийг оновчтой болгох ажлыг эрчимжүүлж, иргэдийн сайн сайхан байдлыг үр дүнтэй хамгаалж, сайжруулахын зэрэгцээ эдийн засгийг илүү чансаатай, эерэг чиглэлд хөгжүүлэхээр тууштай ажиллана” гэлээ.
