solongonews
Ши Жиньпин Социализмын төв академи байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргэв
2026-10-20 15:25
Ши Жиньпин Социализмын төв академи байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргэв

Хятадын Социализмын төв академи байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баяр хүргэв.

Ши Жиньпин захидалдаа, өнгөрсөн 70 жилийн хугацаанд Социализмын төв академи Хятадын Коммунист Намтай нэгэн зорилго, үзэл санаатай, эв нэгдэлтэй хамтран зүтгэдэг, коммунист намын бус олон шилдэг төлөөлөгчийг бэлтгэж, эх оронч нэгдмэл фронтыг бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг онцолсон байна.

Тэрээр Социализмын төв академи сургалтын зөв чиглэлийг тууштай баримталж, улс төрийн сургалтыг тасралтгүй бэхжүүлэн, улс төрийн нийтлэг ойлголцлыг өргөн хүрээнд бүрдүүлж, сургалт, эрдэм шинжилгээ болон байгууллагын удирдлагын түвшнийг дээшлүүлэх ёстойг тэмдэглэв. Мөн нэгдмэл фронтын боловсон хүчин бэлтгэх, онолын судалгаа хийх, бодлого сурталчлах зэрэг чиглэлээр илүү их үүрэг гүйцэтгэж, нам, төрийн үйл ажиллагааны ерөнхий зорилтод илүү үр дүнтэй үйлчлэхийг онцолжээ.


Социализмын төв академи байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хурал 10-р сарын 20-нд Бээжин хотноо боллоо. Хуралд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн,  Улс Төрөөр Зөвлөлдөх  Зөвлөлийн Бүх Хятадын хорооны дарга Ван Хүнин оролцож үг хэлэв.

Тэрээр Ши Жиньпиний баярын захидалд дурдсан чухал үзэл санааг гүнзгий хэрэгжүүлж, улс төрийн нийтлэг ойлголцлын боловсролыг бэхжүүлэн, сургалтын чанарыг дээшлүүлж, академийн удирдлага, сахилга хариуцлагыг бүх талаар чангатгах хэрэгтэйг онцоллоо. Ингэснээр шинэ эриний нэгдмэл фронт болон олон намын хамтын ажиллагааны үйл хэрэгт илүү олон шилдэг боловсон хүчин бэлтгэхийг уриалжээ.



Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл