solongonews
Өвөр Монголын онцлогт тохирсон салбаруудыг гүнзгий хөгжүүлж, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ
2026-10-20 15:30

Хөдөө аж ахуй, хөдөөгийн орчин үеийн хөгжлийг ахиулах нь Хятадын онцлогтой социалист орчин үеийн улс орныг цогцлоон байгуулах үйл хэрэгт бүхэлд нь хамаарах бөгөөд уг үйл хэргийн чанар, үр өгөөжийг тодорхойлдог. 10-р сарын 16-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Өвөр Монголын Улаанцав хотод ажиллах үеэрээ орон нутгийн онцлогтой хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэнг тусгайлан үзэж, гол нэр төрлийн бүтээгдэхүүн, тэдгээрийн чанарын онцлогийг дэлгэрэнгүй сонирхон, үйлдвэрлэл ба борлуулалтыг уялдуулан зохицуулж, малчин тариаланчдын орлогыг нэмэгдүүлэн, баян чинээлэг амьдралд хүрэхийг дэмжихийг уриалав. 
 
Тариалангийн талбай, малч
дын өрхийн амьдралтай холбоотой асуудал бүр нь Хятад улсын дарга болон ард түмний хоорондын сэтгэлийн холбоог бататгадаг. ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин даргаар гол  болгосон ХКН-ын Төв Хороо хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг, тариаланчидтай холбоотой асуудлыг намын бүх ажлын нэн тэргүүний зорилт болгон үзэж, тариаланчдын орлогыг нэмэгдүүлэхийг хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн ажлын гол зорилт болгосоор ирсэн юм.
   
Онцлогт тохирсон үйлдвэрлэл бол малчин тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх үүд хаалгыг нээх “алтан түлхүүр” юм. Өвөр Монгол өргөн уудам газар нутагтай, баялаг ихтэй бөгөөд онцлогт тохирсон хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэн таатай нөхцөлтэй. Орон нутаг бүр өөрийн нөөц баялгийн давуу талд тулгуурлан, харьцангуй давуу талаа бүрэн ашиглаж, нөхцөл байдалдаа тохируулан “орон нутгийн онцлог бүтээгдэхүүн”-ий хөгжлийг дэмжиж, нөөц баялгийн давуу талыг үйлдвэрлэлийн давуу тал болгон хувиргах шаардлагатай. Бүтээгдэхүүний чанар сайн байхын зэрэгцээ брэндийн нэр хүнд, танигдах байдал ч чухал
 юм.  
 
Үйлдвэрлэл, борлуулалтын уялдаа холбоо бол сайн бүтээгдэхүүнийг өргөн зах зээлд хүргэх “түргэн зам” юм. Өвөр Монгол Бээжин, Тяньжин, Хэбэй зэрэг бүс нутгийн хэрэглээний томоохон зах зээлтэй хөрш оршдог бөгөөд хойд зүгт Монгол Улс, ОХУ-ын зах зээлтэй холбогдох боломжтой. Газарзүйн энэхүү өвөрмөц давуу тал нь чан
саатай хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний тээвэр, логистикийн сувгийг нээж өгч байна.
   
Хичээл зүтгэл гаргасан цагт үр шимээ хүртдэг.
Ши Жиньпин даргын халамж, итгэлийг бодит ажил хэрэг болгон хувиргаж, орон нутгийн нөхцөл байдалд тохируулан онцлогт тохирсон үйлдвэрлэлийг улам чанаржуулж, брэндийн нөлөөллийг бэхжүүлж, үйлдвэрлэл, борлуулалтын уялдаа холбоог бодитой хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэснээр малчид, тариаланчид нэг талаас тариалангийн талбай, бэлчээр нутагтайгаа, нөгөө талаас өргөн уудам зах зээлтэй холбогдож, улсын чухал хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн баазыг илүү өндөр стандарт, илүү баттай итгэлтэйгээр байгуулан хөгжүүлж, малчин тариаланчдын орлогоо нэмэгдүүлэх сувгийг тасралтгүй өргөжүүлж, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх ажлыг бодитой үр дүнд хүргэх болно.


Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл