solongonews
Гуравдугаар улиралд Хятадын хилээр орж гарсан зорчигчдын давхардсан тоо 192 саяд хүрэв
2026-10-20 15:46

Энэ оны гуравдугаар улиралд Хятадын хилээр орж, гарсан зорчигчид давхардсан тоогоор 192 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.9 хувиар өсжээ гэж Хятадын Цагаачлалын үндэсний газрын 10-р сарын 20-ны хэвлэлийн бага хуралд мэдэгдэв.
 
Үүнд Хятадын эх газрын оршин суугчид 95 сая 960 мянга, Хонгконг, Макао, Тайваний оршин суугчид 73 сая 140 мянга, гадаадын иргэд 23 сая 272 мянга байсан нь өмнөх оны мөн үеэс тус тус 7.4, 6.4, 15.6 хувиар нэмэгдсэн байна.


   
Энэхүү хугацаанд Хятадад визгүй нэвтэрсэн гадаадын иргэдийн тоо 8 сая 992 мянгад хүрч, хилээр нэвтэрсэн нийт гадаадын иргэдийн 77.5 хувийг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 24.1 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
 
Хятадад зорчсон гадаадын иргэдийн тоогоор Орос, Америк, Монгол, Өмнөд Солонгос, Вьетнам, Малайз, Япон, Сингапур, Тайланд, Австрали эхний арван байрт жагссан байна. Эдгээр улсын иргэд Хятадад нэвтэрсэн гадаадын зорчигчдын 63.9 хувийг эзэлсэн байв.


Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл