Энэхүү "итгэмээргүй" гэх мэдрэмж нь Хятад улсад зочилж өнгөрсөн маш олон гадаадын иргэдийн хуваалцдаг сэтгэгдэл юм. Энэ оны эхнээс хойш "Хятадын маягийн аюулгүй байдлын мэдрэмж" -ийн талаар гадаадын олон нийтийн сүлжээнд тасралтгүй хэлэлцүүлэг өрнөж, Хятад улсын онцлох нэрийн хуудас болов. Британийн нэгэн влогер Күньмин хотын шөнийн амьд, хөл хөдөлгөөн ихтэй уур амьсгалд гүн сэтгэгдэл төржээ. Малайзын влогер гээсэн паспортоо олж авсан тухайгаа хуваалцахдаа "Хүмүүс надад 'Энэ алга болохгүй ээ' гэж байнга хэлж байсан нь үнэн байжээ" хэмээн онцолсон бол Туркээс ирсэн гадаад оюутан сургуулийн кампус дахь нүүр царай таних систем нь ухаалаг бөгөөд сэтгэл амар байдлыг төрүүлдэг, харин гудамжинд цагдаагийн алба хаагчтай таарах нь сэтгэлд аюулгүй байдлын гүн тайвшрал өгдөг…

Гадаадынхны зүгээс ихэд сайшаагддаг "Хятадын маягийн аюулгүй байдлын мэдрэмж" нь хэдийнээ өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болж, гудамжийн өнцөг булан бүрд шигтгэгдэн, өдөр дутмын амьдралын зуршил болжээ. Оройн цагаар гүйхээр гарах эсвэл зүгээр л тайван зугаалж явахад бүрэн аюулгүй байдлын мэдрэмжтэй. Шөнө орой хөнгөн зууш авахыг хүсвэл ердөө л хаалгаараа гарахад хангалттай бөгөөд үүдний гадаа үлдээсэн илгээмжээ алдана гэж санаа зоволтгүй. Саяхан нийтлэгдсэн “Дэлхийн олон нийтийн аюулгүй байдлын индекс (2025–2026)” тайланд дурдсанаар, Хятад улс олон нийтийн аюулгүй байдлын индексийн оноогоороо дэлхийд нэгдүгээрт оржээ.
ХКН-ын XVIII Их хурлаас хойш, дарга Ши Жиньпиний удирдлага дор "Аюулгүй Хятад улс"-ыг байгуулах ажилд томоохон ахиц дэвшил гарлаа. Ард иргэд амар амгалан амьдарч, хөдөлмөрлөж, нийгэм тогтвортой, эмх цэгцтэй байх таатай нөхцөл байдал улам бүр бэхжиж, Хятад улс дэлхийн хамгийн аюулгүй орнуудын нэг боллоо.
Хөгжил бол маш чухал ач холбогдолтой, аюулгүй байдал ч мөн адил чухал ач холбогдолтой юм. “15-р таван жил”-ийн төлөвлөлтийн тоймд "Үндэсний аюулгүй байдлын тогтолцоо, чадавхын шинэчлэлийг ахиулж, илүү өндөр түвшний‘Амар амгалан Хятад улс’-ыг байгуулах”-ыг байрлуулсан байна. Үүнд "олон нийтийн аюулгүй байдлын засаглалын түвшнийг дээшлүүлэх", "нийгмийн засаглалын тогтолцоог сайжруулах" зорилтыг тодорхой дурджээ. Ийнхүү "амар амгалан" нь "Хятадын засаглалын загвар"-ын нэгэн гол онцлог шинж болоод байна.
Аюулгүй бөгөөд тогтвортой Хятад улс нь аялал жуулчлалын таатай туршлага, хөрөнгө оруулалт, бизнесийн ирээдүйтэй боломж зэрэг олон талт таталцлыг бий болгосноор үймээн самуунтай өнөөгийн ертөнцөд "тодорхой байдлын баян бүрд" болон оршиж байна. Гадаадын олон хэвлэл мэдээллийнхэн Хятад улсын тогтвортой байдал нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, аюулгүй, тогтвортой амьдрах орчныг бүрдүүлэх гол хүчин зүйл гэж үзэж байна. Энэхүү аюулгүй байдлын мэдрэмж нь гадаадын хүмүүсийн хараанд Хятад улсыг “хөрөнгө оруулалтын аюулгүй, тогтвортой зорилт газар” болгон харагдуулдаг.
Саяхан болж өнгөрсөн "хос баяр"-ын амралтын үеэр визгүй зорчих бодлогын дэмжлэгтэйгээр маш олон гадаадын иргэд Хятад улсад жуулчилж, Хятад улстай илүү гүнзгий танилцаж, "Хятад маягийн" аяллын онцлог шинж болох аюулгүй орчныг мэдэрлээ. Аюулгүй, амар амгалан Хятад улс бол халуун дотно, тайван амгалан, тоо томшгүй олон гэр бүлийн тогтвортой, итгэл төгс амьдрал, түүнчлэн Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийг цогцлоон босгох бат бөх суурь билээ.
