solongonews
Урт замын аян дайны зориг санааг судлах ач холбогдол
2026-10-21 09:43


Урт замын аян дайны зориг санаа бол ХКН-ын гишүүд, Улаан армийн командлагчид болон дайчдын өөрсдийн амь нас, халуун цусаараа бүтээсэн агуу хувьсгалт оюун санаа юм.
 
Шинэ эриний урт замын аян дайныг амжилттай туулж, хүчирхэг улс орон байгуулах үйлсийг цогцоор нь урагшлуулан, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэхийн тулд бидэнд бат бөх материаллаг суурь, найдвартай институцын баталгаа төдийгүй түүнээс ч илүү чухал зүйл болох оюун санааны хүч чадлын дэмжлэг зайлшгүй шаардлагатай юм.

   
Цаг хугацаа, орон зайг даван туулж, үргэлж шинэлэг хүчтэй хэвээр байдаг үнэт өвийн хувьд урт замын аян дайны зориг санаа нь Хятадын коммунистуудын баримталж ирсэн үзэл санаа, итгэл үнэмшил, стратегийн ухаан, тэмцлийн зориг, ард түмнээ гэсэн гүн гүнзгий чин үнэнч сэтгэлийг өөртөө шингээсэн байдаг. Энэ нь Хятад үндэстнүүд асар их бэрхшээлийг даван туулж, хямралыг боломж болгон хувиргахад чухал түлхүүр болсон бөгөөд хүчирхэг улс орон байгуулах үйл хэргийг урагшлуулахад хүч чадлын эх ундарга болж байна.
   
Урт замын аян дайны зориг санааны мөн чанар, цаг үеийн үнэ цэнийг судлах нь уг агуу үзэл санааг уламжлан авч явах, шинэ эринд шинэ урт замын аяллыг амжилттай туулахад онол, практикийн чухал ач холбогдолтой юм.

Редактор : Т.Шинэцэцэг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл