"Хувьсгалт үзэл санаа тэнгэрээс ч өндөр" гэсэн бат итгэл үнэмшил бол Урт замын аян дайны үзэл санааны цөм нь юм. Урт замын аян дайн бол үзэл санаа, итгэл үнэмшлийн агуу их аян зам юм.Улаан армийн төв хүчин 12,500 километрийн замыг туулж, 18 уул нурууг даван, 24 гол мөрнийг гатлан, 11 мужийг дайран өнгөрөхдөө 380 гаруй томоохон тулалдаанд оролцсон бөгөөд энэ замд дунджаар 300 метр тутамд нэг цэрэг амь үрэгдсэн байв. Шянжян голын тулалдааны дараа Төвийн Улаан армийн цэргийн хүч 86,000 гаруй байснаасаа 30,000 гаруйхан болж эрс цөөрсөн хэдий ч дайчид нь гуйвашгүй шийдэмгий байдлаар урагшилсаар байв. Хүнд хэцүү бэрхшээл дунд тэмцлээ үргэлжлүүлэхэд Улаан армийн цэргүүдийг тэтгэж байсан зүйл бол гүн бат итгэл үнэмшил байлаа. Энэ нь Хятадын ард түмэн болон Хятадын үндэстний эрх ашгийг бүхнээс дээгүүрт тавьж, шударга хувьсгалт үйл хэрэг гарцаагүй ялна гэсэн бат итгэл байсан юм.

Мао Зэдүн:"арван хоёр сарын туршид, өдөр бүр дайсны олон арван онгоц тэнгэр дээрээс тагнуул хийж, бөмбөгдөж, газар дээр дайсны олон зуун мянган цэрэг нэхэн хөөж, замыг маань хашиж хааж байсан хүнд хэцүү нөхцөлд бид зөвхөн өөрсдийн хоёр хөлөөрөө 12,500 километрийн замыг туулж, арван нэгэн мужийг дамжин өнгөрсөн юм. Түүхэнд биднийх шиг Урт замын аян дайн гэж байсан уу? Үгүй ээ, хэзээ ч байгаагүй” гэж ярьсан байдаг.
Бат бөх үзэл санаа, итгэл үнэмшил нь Улаан армийн дайчдыг ямар ч бэрхшээл, зовлон тохиолдсон үед шантрах, няцахаас хамгаалсан тулгуур багана болж байсан гэж хэлж болно, эдгээр нь Урт замын аян дайны үзэл санаанд орших гүн гүнзгий оюун санааны суурийг бүрдүүлжээ.
