solongonews
Урт замын аян дайны зориг санаа гэдэг юу вэ/2/
2026-10-21 11:26
Урт замын аян дайны зориг санаа гэдэг юу вэ/2/-"Амиа зориулахаас үл шантарч, саад бэрхшээл бүхнийг даван туулах" баатарлаг зориг санаа

"Амиа зориулахаас үл шантарч, саад бэрхшээл бүхнийг даван туулах" баатарлаг зориг санаа нь Урт замын аян дайны зориг санааны гол илэрхийлэл юм. "Урт замын аян дайн"-ы үргэлжилсэн урт хугацаа, туулсан асар хол зам, тулгарсан аюул эрсдэлтэй хүнд нөхцөл байдал, өрнөсөн тулаануудын ширүүн байдал зэрэг нь хүний ердийн төсөөллөөс давсан байдаг.Ийм үйл хэрэг нь зөвхөн Хятадын түүхэнд төдийгүй дэлхийн түүхэнд ч туйлын ховор тохиолдох онцгой үзэгдэл билээ. "Саад бэрхшээл, үхэл хагацахаас үл зүрхшээх" хувьсгалт баатарлаг зориг сэтгэлээр зэвсэглэсэн Улаан армийн цэргүүд үхэл амьдралын зааг дээрх хамгийн хатуу сорилтыг цусаараа туулан гарсан юм.
   
Улаан армийн 34-р дивизийн командлагч Чэнь Шүшян шархдаад олзлогдсоны дараа дайсны өмнө өвдөг сөгдөхөөс татгалзан, өөрийн амиа золиослохыг сонгожээ. Дөнгөж 29 насандаа амь үрэгдсэн түүний баатарлаг үйлдэл нь 'Зөвлөлт засгийн үйл хэргийн төлөө эцсийн дусал цусаа хүртэл урсгана' хэмээн өгсөн тангарагтаа илэрхийлж, хувьсгалт үзэл санааны хамгийн дээд илэрхийлэл болон түүхэнд үлдсэн байна.

     
Улаан армийн 1-р легионий 2-р дивизийн 4-р хорооны 22 баатар дайчин үхлийн суман мөндөр дундуур, нүцгэн төмөр гинж дамжин авирсаар Лүдин гүүрийг дайснаас булаан авч, хувьсгалын түүхэн дэх хамгийн гайхамшигт ялалтыг байгуулсан юм.
 
Жилийн турш цасаар хучигдсан Жяжин уулыг давах үеер нимгэн хувцастай байсан Улаан армийн цэргүүд гайхалтай хүсэл зоригийн хүчээр хүний тэсвэр тэвчээрийн хязгаарыг давж гарчээ. Тэд эзгүй хээр талыг туулах замдаа өлсгөлөнгөө дарахын тулд бүсээ идэж, зэрлэг ургамал түүж хэрэглэж байсан бөгөөд олон цэрэг намагт шигдэн, тэндээ мөнх нойрссон байна.
 
 
"Амиа зориулахаас үл шантарч, саад бэрхшээл бүхнийг даван туулах" баатарлаг зориг санаа бол Урт замын аян дайны зориг санааг бусад хувьсгалт үзэл санаанаас ялгаруулж буй хамгийн онцлог шинжүүдийн нэг гэж хэлж болно. Энэхүү зориг санаа нь Улаан армид зэвсэг техник, эд материалын нөөц бололцоо туйлын хомс байсан ч хүн төрөлхтний дайны түүхэнд хосгүй гайхамшгийг бүтээх гол хөдөлгүүр нь болсон юм.

 

 


Редактор : Т.Шинэцэцэг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл