solongonews
Өвөр Монголын гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ өсөв
2026-10-21 16:07
Эхний гурван улиралд Өвөр Монголын гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 32.8 хувиар өсч, сүүлийн 10 жилийн мөн үеийн хамгийн өндөр өсөлтөд хүрэв

10-р сарын 20-нд ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Хөххотын гаалийн газрын холбогдох албан тушаалтан 2026 оны эхний гурван улирлын Өвөр Монголын гадаад худалдааны үйл ажиллагааны талаар танилцуулав. Эхний гурван улиралд Өвөр Монголын гадаад худалдааны үйл ажиллагаанд «өсөлт хурдтай, бүтэц оновчтой, эрч хүчтэй, боомтын чадавх өндөр» гэсэн дөрвөн гол онцлог ажиглагджээ.
 
Эхний гурван улиралд Өвөр Монголын гадаад худалдаа ерөнхийдөө тогтвортой, эерэг чиг хандлагаа хадгалж, худалдааны хэмжээ болон чанар зэрэг дээшилсэн байна. Улирал бүрийн импорт, экспортын хэмжээ тасралтгүй нэмэгдэж, сар бүрийн өсөлтийн хурд хоёр оронтой тоонд хадгалагджээ.
 
Гадаад орчны нөхцөл байдал ээдрээтэй, байнга өөрчлөгдөж буй энэ үед Өвөр Монгол он гарснаас хойш шинээр хөгжиж буй зах зээлүүдийг тасралтгүй нээн өргөжүүлсэн нь аж ахуйн нэгжүүдийн итгэлийг бэхжүүлэх, гадаад орчны сөрөг нөлөөллийг бууруулах, гадаад худалдааны хөгжлийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Үүний зэрэгцээ импорт, экспортын эх үүсвэрийг төрөлжүүлж, гадаад худалдааны бүтцийг оновчтой болгох чухал чиглэл болсон байна.
 
Эхний гурван улиралд Өвөр Монгол Африкийн орнуудтай 7.36 тэрбум юань, Өмнөд Азийн орнуудтай 5.04 тэрбум юань, Төв Азийн орнуудтай 2.27 тэрбум юанийн худалдаа хийж, импорт, экспортын хэмжээ нь өмнөх оны мөн үеэс тус тус 44.2
 хувь, 17.6 хувь, 45.3 хувиар өсжээ. Мөн Бразил, Канад зэрэг улстай хийсэн худалдаа мэдэгдэхүйц нэмэгдэж, эдгээр улстай хийсэн импорт, экспортын хэмжээ тус тус 1.86 тэрбум юань, 1.44 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 48.1 хувь ба 11.6 хувиар өссөн байна.
 
Өвөр Монголын гадаад худалдааны тогтвортой өсөлтөд бодлогын дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэ онд Хөххотын гаалийн газар гадаад худалдааг тогтворжуулах бодлого, арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж, Өвөр Монголын гадаад худалдааг өндөр чан
саатай хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлжээ.
 
Хөххотын гаалийн газрын мэдээлснээр, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогыг аж ахуйн нэгжүүдэд бүрэн хүртээх зорилгоор «ERP системийн сүлжээгээр мэдүүлэх + шуурхай хянан шалгах», «нэг маягтыг олон зориулалтаар ашиглах», «өөрөө мэдүүлж, хөнгөлөлт эдлэх» зэрэг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн мэдүүлгийн хялбаршуулсан хэлбэрүүдийг аж ахуйн нэгжүүдэд нэвтрүүлжээ. Эхний гурван улиралд аж ахуйн нэгжүүдэд нийт 32.966 сая юанийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн байна.  
 
Мөн Эрээний боомтод хил дамнасан цахим худалдааны бараанд инвазив бус үзлэг хийх үйл явцыг ачаа тээврийн логистикийн шилжүүлэн ачих ажиллагаатай уялдуулан зохион байгуулжээ. Ингэснээр нэг тээврийн хэрэгслийн ачаа шилжүүлэн ачихыг хүлээх хугацааг 45 минут болгон бууруулсан нь Хятадын хуурай газрын хилийн боомтуудын дунд тэргүүлэх түвшинд хүрсэн байна.  
 
Эхний гурван улиралд Хөххотын гаалийн газрын харьяа бүс нутагт гадаад худалдаа эрхэлж эхэлсэн 1,734 аж ахуйн нэгж шинээр нэмэгдэж, өндөр түвшний баталгаажуулалттай 34 аж ахуйн нэгжийн импорт, экспортын худалдааны хэмжээ 47.9 тэрбум юаньд хүрчээ.


Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл