solongonews
Урт замын аян дайны зориг санаа гэдэг юу вэ /5/
2026-10-21 17:10
Урт замын аян дайны зориг санаа гэдэг юу вэ /5/ - “Ард түмэнтэйгээ хувь заяагаа нэгтгэн, салшгүй холбоотой байх” гэсэн үнэ цэнийн ойлголт

“Ард түмэнтэйгээ хувь заяагаа нэгтгэн, салшгүй холбоотой байх” гэсэн үнэ цэнийн ойлголт нь Урт замын аян дайны санаа санааны үндэс суурь болдог. Урт замын аян дайн бол цэрэг арми, ард түмэн нэгэн цул болон нэгдэж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулсан агуу их аян дайн билээ.Урт замын аян дайны үеэр Улаан арми "гурван сахилга , найман анхааруулга"-ыг чанд мөрдөж, ард иргэдээс ганц зүү утас ч авалгүй, хөдөлмөрчин олны эрх ашгийг үргэлж бүхнээс дээгүүрт тавихыг хичээдэг байлаа.

Хү-нань мужийн Рүчэн шяний Шажөү тосгоноор Улаан арми дайран өнгөрөх үед гурван эмэгтэй цэрэг Шюй Жешю гэгч эмэгтэйн гэрт хоногложээ. Тэд явахын өмнө ганц хөнжлөө хоёр хувааж, нэг хэсгийг нь өнөөх настай эмэгтэйд үлдээсэн нь "коммунист нам гэж юу вэ?" гэсэн асуултад сэтгэл хөдөлгөм хариулт өгсөн юм. Улаан армийнхан Жиньшажян голыг уран мэхээр туулах үед 37 завьчин шөнөөр гол гатлахыг хориглосон эртний цээрийг зөрчин, өдөр шөнөгүй завь сэлүүрдэж, Улаан армийн 30 гаруй мянган цэргийг энэхүү байгалийн хүнд бэрх саадыг даван гарахад нь тусалжээ. Сычуань мужийн Мяньнин дахь И үндэстнүүд оршин суудаг бүс нутагт нэвтрэн орсныхоо дараа Жүдэ "Хятадын ажилчин, тариачны Улаан армийн тунхаглал"-ыг гаргаж, уг баримт бичигтээ "И үнднстэн, Хятад (Хань) үндэстэн гэлтгүй бүгд ах дүүс, төрөл садан мөн" хэмээн бичжээ. Үүний зэрэгцээ Лю Бөчэн  И үндэстний удирдагч Шяо Еданьтай тангараг тавьж, ах дүүс бололцсон түүхтэй.
 
Улаан арми бодит үйлдлээрээ цэрэг, ард түмний хоорондох саад тотгорыг арилгаж, олон түмний дэмжлэг, хүлээн зөвшөөрлийг олсон юм. Түүнчлэн ард түмний дэмжлэг нь Урт замын аян дайны туйлын хүнд хэцүү нөхцөл байдлаас гаргахад чухал тулгуур болсон юм. Рүчэн хотод 15,000 гаруй хүн Улаан армид амь хайргүй ачаа зөөх, замчлах, хамгаалалт үзүүлэх зэргээр тусалсан бол, уг армийн дайран өнгөрсөн зам дагуух нутгийн залуучууд тэдний эгнээнд нэгдсэн байв. Яг энэхүү загас ус шиг гүн зузаан салшгүй холбоо нь Хятадын Коммунист Нам болон Улаан армийн хувьд ард түмэнтэйгээ зовлон жаргалаа хуваалцаж, үхэж сэхэх тэмцэлд мөр зэрэгцэн байлдсан нь Хятадын Коммунист Нам болон Улаан армийн Урт замын аян дайнд ялалт байгуулах үндсэн баталгаа болсныг харуулсан юм.

Редактор : Т.Шинэцэцэг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл