solongonews
Урт замын аян дайны зориг санааны цаг үеийн үнэ цэнэ/1/
2026-10-22 09:54
Урт замын аян дайны зориг санааны цаг үеийн үнэ цэнэ/1/ - Анхны эрхэм зорилго, үүрэг хариуцлагаа ухамсарласан итгэл үнэмшилээ тууштай баримтална

Хятадын ард түмний аз жаргал, Хятадын үндэстний сэргэн мандалтыг эрэлхийлэх нь ХКН-ын гишүүдийн анхны эрхэм зорилго, үүрэг хариуцлага юм. Энэхүү анхны эрхэм зорилго цаг хугацааны явцад хэрхэн тууштай хэвээр үлдэх, мөн уг эрхэм зорилгын төлөө тасралтгүй зүтгэх эсэх нь тухайн хүний үзэл санаа, итгэл үнэмшил хэр бат бөх байгаагаас шалтгаална.

   

Өдгөө ХКН засаглал, өөрчлөлт, нээлт, зах зээлийн эдийн засаг, гадаад орчны ноцтой ээдрээтэй сорилтуудад нүүрлэж байна. Үүний зэрэгцээ үзэл санааны хувьд сулрах, чадвар дутагдах, ард түмнээсээ хөндийрөх, авлигад автах эрсдэлүүд ч бодитой оршсоор байна. Эдгээр сорилт, эрсдэл нь янз бүрийн хэлбэртэй байж болох ч эцсийн дүндээ бүгд хүний үзэл баримтлал, итгэл үнэмшлийг сорьсон хэрэг болдог. Хэрэв хүний үзэл санаа, итгэл үнэмшил гуйвбал, зориг санаанд үүссэн “кальцийн дутагдал” буюу сэтгэл санааны “рахит” өвчин мэт болдог. Ийм үед хүмүүс олон төрлийн сөрөг нөлөөнд автан анхны эрхэм зорилго, үүрэг хариуцлагаа умартах, эсвэл амьдралын шуурганд цохигдон, зөв замаасаа хазайх эрсдэлтэй болдог.
   
Урт замын аян дайны түүх болон бат бөх үзэл санаа, итгэл үнэмшил нь ХКН-ын гишүүдэд бүх сорилтыг даван туулах, анхны эрхэм зорилго, үүрэг хариуцлагаа улам төгөлдөржүүлэх боломжийг олгодог оюун санааны тулгуур багана болдгийг бүрэн харуулж байна. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлэхдээ: “Бат бөх, гуйвшгүй үзэл санаа, итгэл үнэмшилгүйгээр, эрхэм дээд үзэл санаа, итгэл үнэмшлийн хүчирхэг түшиг тулгуургүйгээр Урт замын аян дайны ялалт байгуулна гэдэг нь төсөөлөхийн аргагүй зүйл байсан юм” гэжээ.
 
Шинэ сорилт, аюул эрсдэлтэй нүүлрэх үед, Урт замын аян дайны зориг санаанд шингэсэн бат бөх итгэл үнэмшил нь ХКН-ын гишүүдэд оюун санааны гүн гүнзгий тэжээл болж, тэдний суурь үндсийг бэхжүүлэн, дотоод нөөц бололцоог нь сэлбэж, шийдэмгий зориг хүслийг нь улам бүр чангатгадаг. Урт замын аян дайны зориг санаанаас итгэл үнэмшлийн хүч чадлыг авч, өөрийгөө тасралтгүй чадавхжуулан төлөвшүүлж, байнга тунгаан бодож ахиц дэвшил гаргаснаар уруу таталтын өмнө бат зогсож чадна. Мөн бэрхшээл тулгарах үед шийдэмгий чанараа улам чангатгаж, эрсдэлт нөхцөлд ч ухаан санаагаа саруул байлгах боломжтой.

 

Редактор : Т.Шинэцэцэг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл