solongonews
Урт замын аян дайны зориг санааны цаг үеийн үнэ цэнэ/3/
2026-10-22 11:12
Урт замын аян дайны зориг санааны цаг үеийн үнэ цэнэ/3 / - Эрсдэл, сорилттой нүүр тулах тэмцлийн зориг санаа

Аливаа үйл хэрэг эрсдэл, сорилтуудын дунд урагшилдаг бөгөөд эдгээр эрсдэл, сорилтуудыг шийдвэрлэхэд тухайн хүний чадвар, хандлага, үзэл бодол нь тухайн үйл хэргийн явц, үр дүнг нөлөөлдөг. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин: "Өдгөө манай улсын хөгжил стратегийн боломжууд ба эрсдэл сорилтууд зэрэгцэн оршиж, мөн тодорхой бус, урьдчилан тааварлах боломжгүй хүчин зүйлс нэмэгдсэн үе шатанд шилжээд байна. Шийдвэрлэх шаардлагатай эрсдэл, сорилтууд, түүнчлэн урьдчилан сэргийлж, шийдвэрлэх ёстой зөрчил, асуудлууд нь урьд өмнөхөөсөө илүү хүнд, нарийн төвөгтэй байна" гэж онцолжээ.

   
Урт замын аян дайн нь бидэнд урагшлах замд тулгарах эрсдэл, сорилтуудыг тойрч гарах, зайлсхийх боломжгүй, зөвхөн үхэлтэй нүүр тулахдаа шантрашгүй зориг гарган, үхлийн амнаас амьдралыг эрэлхийлж, урагш тэмүүлснээр л ялалт байгуулах замыг олж чадна гэдгийг түүхийн няцаашгүй баримтаар харуулж байна. Урт замын аян дайнаас урган гарсан, ямар ч золиосыг үл хайхран бүх бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээ нь томоохон сорилтуудыг үр дүнтэй шийдвэрлэх, ноцтой эрсдэлийг сөрөх, асар их саад бэрхшээлийг гэтлэхэд нэн шаардлагатай оюун санааны чиг баримжаа юм. Энэхүү зориг санаа нь ирээдүйн шинэ аян замд тулгарах эрсдэл, сорилтуудтай нүүр тулахад хэрэгтэй тэсвэр хатуужлыг төлөвшүүлэх үнэлж баршгүй оюун санааны эх сурвалж болдог.
 
Энэхүү зориг санаа, чанарыг эрхэмлэн өвлөх нь бэрхшээлээс зүрхшээх айдас болон идэвхгүй, хувь заяандаа бууж өгөх хандлагыг даван туулахад тусална. Түүнчлэн хямралтай нүүр тулж, сорилтуудыг даван гарах зориг зүрхийг төлөвшүүлснээр тууштай тэмцэгч чанараараа дамжуулан, түүхэн шинэ онцлог бүхий агуу тэмцлийн явцад тасралтгүй шинэ ялалтуудыг байгуулах боломжийг олгоно.

Редактор : Т.Шинэцэцэг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл