solongonews
Дэлхийн уламжлалт ангаах ухааны өдрөөр Хятадын уламжлалт ангаах ухааныг учирлахуй
2026-10-22 16:49

Жил бүрийн 10-р сарын 22-ыг Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдрөөр тэмдэглэдэг. 1991 оны 12-р сарын 12-нд 42 улс орны төлөөлөгчид Бээжин хотод болсон Олон улсын уламжлалт анагаах ухааны хуралд оролцож, 10-р сарын 22-ыг Дэлхийн уламжлалт анагаах ухааны өдрөө тэмдэглэхээр болж, уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхийг зорьжээ.


Хятадын уламжлалт анагаах ухаан өдгөө 196 улс орон, бүс нутагт  түгэсэн бөгөөд ашиглаж буй хүн амаар хамгийн олон, хамгийн бүрэн хадгалагдсан, хамгийн их нөлөө бүхий уламжлалт анагаах ухааны систем болж буй.   

Ширхэг өвснөөс Африк тивд сая хэмжээний малари эмчилгээний бэлдмэлийг ашиглах хүртэл, артемизин нь уламжлалт анагаах ухааныг дэлхий нийтийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн болгон шилжүүлсэн. Артемизин хос эмчилгээ, шавьж торон шүршүүр зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй хамт, дэлхийн малтарийн өвчлөл,эрсдлийг багасгасан.Ийнхүү энэхүү “Хятадын эмийн ургамал” нь Хятадын уламжлалт анагаах ухааны дэлхийд зориулсан бэлэг болох юм. 2015 онд Хятадын эмч судлаач Тү Юүюү артемизин судалгааны төлөө Нобелийн физиологийн буюу эмзүйн шагнал хүртсэн.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, олон зуун жилийн турш янз бүрийн соёл, улс орнуудад уламжлалт анагаах ухаан нь иргэдийн эрүүл мэндийн гол зүйл байсаар ирсэн бөгөөд анагаах ухааны сонгодог бүтээл, орчин үеийн шинжлэх ухааны амжилтуудад хувь нэмэр оруулсан. Аспирин, артемизин зэрэг түүхэн чухал эмүүд нь уламжлалт анагаах ухаанаас гаралтай гэж дурджээ.  

2019 онд Дэлхийн Эрүүл мэндийн 72 дахь чуулган Олон Улсын Өвчний Ангиллын 11 дэх хувилбарыг (ICD-11) баталж, Хятадын уламжлалт анагаах ухаанаас үүсэлтэй уламжлалт ангаах ухааныг анх бүртгүүлсэн. ДЭМБ-ын тооцоолсноор, олон гишүүн улсууд зүү эмчилгээ зэрэг Хятадын уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээний аргыг хүлээн зөвшөөрч, уламжлалт анагаах ухаан нь дэлхийн эрүүл мэндийн тусламж, бүх хүн төрөлхийтний эрүүл мэндийн хамрах хүрээг дэмжихэд эерэг үүрэг гүйцэтгэж байна. ДЭМБ-ын Хятад дахь төлөөлөгч Мартин Тайлер: Хятад дэлхийд хуваалцах уламжлалт анагаах ухааны олон сайн туршлагатай гэжээ.


Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл