2026 оны Хятадын олон улсын найрсаг хотуудын их хурал 10-р сарын 22-нд Шаньши мужийн Шиань хотноо төгссөн. Хаалтын ёслолын үеэр Хятадын 20 муж, хотод “Олон улсын найрсаг хотын онцгой хувь нэмрийн шагнал”олгон, гадаадын 40 хотод “Хятадын найрсаг хотын шилдэг хамтрагчийн шагнал” гардуулж, хотын холбоо болон бодит хамтын ажиллагааны 12 гэрээд гарын үсэг зурав. Үүнд худалдаа, хөрөнгө оруулалт, хотын засаглал, соёл иргэншлийн солилцоо, амьдралын үйлчилгээ зэрэг олон салбарыг хамарчээ.

Хятадын олон улсын найрсаг хотуудын их хурал нь Хятадын ард түмний гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэг болон Хятадын олон улсын найрсаг хотуудын холбооны газар нутгийн засаг захиргааны хамтын ажиллагааны механизмын платформ бөгөөд өнөөг хүртэл Бээжин, Шанхай, Чэндү, Гуанжөү, Чунчин, Ү-Хань, Күньмин, Шиань хотуудад зохион байгуулагдсан байна.
Хятадын ард түмний гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэгээс мэдээлснээр, өдгөө Хятад улс дэлхийн 153 улсын 3196 хотуудтай найрсаг хотын харилцаа байгуулсан юм.
