solongonews
Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв
2026-10-23 11:47

Шэньжэнээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу чиглэлийн олон улсын зорчигч тээврийн агаарын шугам 22-ны өдөр албан ёсоор нээгдлээ. Шэньжэнь–Улаанбаатар чиглэлийн нислэг нээгдсэнээр Шэньжэнь нисэх онгоцны буудал нь "Бүс ба зам" санаачилгад оролцогч 25 улстай холбогдох 46 зорчигч тээврийн чиглэлийг санал болгож, улмаар харилцан холбогдох сүлжээг бэхжүүлэх, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг уялдуулах, ард иргэдийн харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно.

  

Энэхүү агаарын чиглэл нээгдсэнээр Шенжэний нисэх онгоцны Зүүн Хойд Ази дахь сүлжээнд чухал холбоос нэмэгдэж, Гуандун-Хонгконг-Макаогийн Их булангийн бүс болон Монгол Улс хоорондын эдийн засаг, худалдааны харилцаа, соёл, аялал жуулчлалын солилцоо, зорчих хөдөлгөөнд илүү тохиромжтой "агаарын коридор" бий болж байна.

 
Шинээр нээгдсэн Шэньжэнь –Улаанбаатар чиглэлийн нислэгүүдийг Монгол Улсын “Хүннү Эйр” компани E190 загварын агаарын хөлгөөр гүйцэтгэх бөгөөд долоо хоногт нэг удаа буюу пүрэв гарагт хоёр талын тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөөд байна.
   
Улаанбаатар хот нь Монгол Улсын нийслэл бөгөөд улс төр, эдийн засаг, соёл болон зам тээврийн гол төв юм. Хосгүй байгалийн үзэсгэлэн, соёлын арвин өв баялагтай Монгол Улс нь сүүлийн жилүүдэд БНХАУ-тай эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёл зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортойгоор гүнзгийрүүлж байна. Гуандүн-Хонконг-Макаогийн Их булангийн бүсийн гол хөдөлгөх хүчнүүдийн нэг болох Шэньжэнь хот нь аж үйлдвэрийн бат бөх суурь, мөн хүчирхэг бөгөөд эрч хүчтэй нээлттэй байдлаараа онцолдог юм.

   
Сүүлийн жилүүдэд Шэньжэнь хотын өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх, хил дамнасан зорчих эрэлт хэрэгцээг хангах хүчин чармайлтын хүрээнд Шэньжэнь нисэх онгоцны буудал нь олон улсын болон бүс нутгийн агаарын тээврийн сүлжээгээ тасралтгүй сайжруулж, үүний зэрэгцээ "Бүс ба Зам" санаачилгад оролцогч орнуудын агаарын тээврийн зах зээл дэх байр сууриа идэвхтэй өргөжүүлж байна.

Редактор : Т.Шинэцэцэг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл