solongonews
Ши Жиньпин, Бельгийн хаан Филипп нар дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан баярын захидал солилцлоо
2026-10-26 09:56

Ши Жиньпин, Бельгийн хаан Филипп нар дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан баярын захидал солилцлоо. 

Ши Жиньпин дарга захидалдаа: Хятад, Бельги хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 55 жилийн туршид харилцан хүндэтгэх, эрх тэгш хандах, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэх зарчмуудыг баримталж, хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж ирснийг онцоллоо. 
Хоёр талын олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагаа нь олон чухал амжилт, үр бүтээлтэй үр дүнг авчирч, хоёр орны ард түмний харилцаа улам бүр нягт болж байна. Би Хятад, Бельгийн харилцааг хөгжүүлэхийг ихээхэн чухалчлан үздэг. Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан, Хаан Филипптэй хамтран ажиллаж, хоёр талын бүх талын найрсаг хамтын ажиллагааны түншлэлийг шинэ түвшинд гаргахын зэрэгцээ Хятад, Европын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд шинэ хувь нэмэр оруулна гэж найдаж байна гэж бичсэн байна.

   
Филипп:

  - Дипломат харилцаа тогтоосноос хойш Бельги, Хятад хоёр улс өргөн хүрээтэй, олон талт түншлэлийг бий болгосон гэдгийг онцлов. 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Бельги улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болж, миний хувьд сайхан дурсамж болон үлдлээ. Өнгөрсөн 55 жилийн суурин дээр тулгуурлан хоёр тал нээлттэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэн сайжруулж, бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, харилцан ойлголцлоо гүнзгийрүүлнэ гэдэгт би бат итгэлтэй байна. Бельги улс Хятад улстай тэнцвэртэй бөгөөд харилцан ашигтай харилцааг хөгжүүлэх, дэлхий нийтийн нийтлэг сорилтуудыг шийдвэрлэх, мөн энх тайван, тогтвортой байдал болон тогтвортой хөгжлийг дэмжихэд бэлхэн байна гэдгээ илэрхийллээ.


Редактор : Т.Шинэцэцэг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл