"2026 оны Дэлхийн засаглалын форум (Шюн-ань)" саяхан төгсөж, хурал эхлэх үеээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин "2026 оны Дэлхийн засаглалын форум (Шюн-ань)" -д захидал илгээсэн байна.
Ши Жиньпин:
- Өнөө үед зуун жилд тохиож байгаагүй гүн гүнзгий өөрчлөлтүүд хурдтай өрнөж, энх тайван, хөгжил, аюулгүй байдал, засаглалын салбар дахь дутагдал, хомсдол улам бүр нэмэгдсээр байна. Миний бие "Даян дэлхийн засаглалын санаачилга"-ыг дэвшүүлсэн бөгөөд энэ нь дэлхийн засаглалын тогтолцоог илүү шударга, тэгш болгон хөгжүүлэх, улмаар илүү сайн сайхан ертөнцийг цогцлоох зорилготой. Хятад улс бүх талуудтай хамтран, "Өргөн хүрээнд зөвлөлдөх, хамтдаа хувь нэмэр оруулах, үр шимийг нь хамтдаа хүртэх" зарчимд суурилсан дэлхийн засаглалын үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Тодруулбал, итгэлцлээр хүчээ нэгтгэж, хамтын ажиллагаагаар сорилт бэрхшээлийг шийдвэрлэж, "Даян дэлхийн засаглалын санаачилга"-ыг бодит ажил хэрэг болгохын төлөө ажиллах болно. Ингэснээр бид тогтворгүй байдал, өөрчлөлтөөр дүүрэн өнөөгийн ертөнцийг илүү их тодорхой байдал, эерэг эрч хүчээр сэлбэж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бүтээн байгуулахын төлөө хамтдаа урагшлах боломжтой гэсэн байна.
Ши Жиньпин "2026 оны Дэлхийн засаглалын форум (Шюн-ань)"-д захидал илгээв
2026-10-26 10:13
Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
