solongonews
Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал
2026-10-27 15:47
Хөххотын Шэнлэ олон улсын нисэх онгоцны буудал 2026 оны 11-р сарын 26-ны өдрийн 00:00 цагт албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байна.

Өвөр Монголын анхны 4F зэрэглэлийн олон улсын нисэх буудал болохын хувьд энэ нь тус хотын өнгө төрхийг дэлхийд таниулах төдийгүй, дөрвөн зүг найман зовхисоос ирэх зочдыг угтан авах шинэ үүд хаалга болох юм. Аялагчид нисэх буудалд буугаад хотын төв рүү зорчих замдаа Хөххотын түүх, соёлын өвтэй танилцахыг ихээхэн хүсдэг. Тиймээс шинэ нисэх онгоцны буудлаас хотын төв рүү хүрэх гол замын дагуу байрлах, заавал зочилж үзэх түүх, соёлын дурсгалт газруудын жагсаалтыг танилцуулж байна.


Эхний зогсоол

Хорингэрийн Тучэнзи суурингийн үндэсний археологийн дурсгалт парк

Энэ бол Умард Вэй улсын эртний нийслэл Шэнлэ хотын туурь юм. Энд шахмал шороон хэрмүүд дүнхийн жагсаж, эртний хотын балгас түүх өгүүлэн хоцорчээ. Та энд зочилсноор мянган жилийн түүхт хотын мандан бадарч, цэцэглэн хөгжиж байсан түүхэн он жилүүдээр аялан, дурсамж сөхөх боломжтой.

 
Цагийн хуваарь:
09:00–17:00 (аялагчдыг 16:30 цаг хүртэл нэвтрүүлнэ). Даваа гарагт амарна (Нийтээр тэмдэглэх баярын өдрүүд хамаарахгүй).

 
Тасалбар:
Үнэ төлбөргүй. (аялагчид хүчинтэй иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортоо үзүүлж нэвтэрнэ).



Хоёр дахь зогсоол

Шэнлэ музей

Шэнлэ музей нь Тучэнзи суурингийн үндэсний археологийн дурсгалт паркийн хажууд байрладаг. Тус музейн гол үзмэрүүдийн нэг бол Зүүн Хань улсын үеийн ханын зурагт бунхныг анхны байдлаар нь сэргээн засварласан танхим юм. Түүнчлэн, эртний хүмүүсийн аж амьдрал, хөдөлмөр эрхлэлтийг тод өнгө, уран дүрслэлээр харуулсан эдгээр ханын зургууд нь Хань улсын үеийн умард хязгаарын түүхийг гэрчлэх төдийгүй, олон үндэстэн, угсаатны соёлын харилцаа, эв нэгдэл, уусгал зохицлын үйл явцыг нотлох түүхийн нэн үнэ цэнтэй бодит сурвалж болдог.

 
Цагийн хуваарь:
09:00–17:00 (аялагчдыг 16:30 цаг хүртэл нэвтрүүлнэ). Даваа гарагт амарна (Нийтээр тэмдэглэх баярын өдрүүд хамаарахгүй).

   
Тасалбар:
Үнэ төлбөргүй. (аялагчид хүчинтэй иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортоо үзүүлж нэвтэрнэ).



Гурав дахь зогсоол

"Мэнню" (Mengniu) аж үйлдвэрийн аялал жуулчлалын бүс

Шэнлэ музейгээс холгүйхэн 4А зэрэглэлийн аж үйлдвэрийн аялал жуулчлалын газар болох "Мэнню" (Mengniu) аж үйлдвэрийн аялал жуулчлалын бүс байрладаг.

Орчин үеийн сүү, сүүн бүтээгдэхүүний өндөр технологийн үйлдвэрлэлтэй танилцах боломжтой төдийгүй сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүхий л шугамыг ойроос ажиглан,

Сүүний салбарын түүх, хөгжил хувьслын тухай дэлгэрэнгүй танилцах боломжтой. Мөн "Дэлхийн сүүний хот" хэмээх Хөххотын өвөрмөц сэтгэл татам байдлыг мэдрэх боломжтой. Энэхүү үзэсгэлэнт газар нь бүх насны зочдод тохиромжтой тул гэр бүлээрээ аялахад онцгой тохиромжтой сонголт юм.

 
Цагийн хуваарь
:9:10-12:00,13:30-17:00

 
Тасалбар:
 Үнэ төлбөргүй, "Жы Ню Юнь Ю" (智牛云游) мини хөтөлбөр эсвэл "Мэнню сүүний үйлс" WeChat албан ёсны бүртгэлээр дамжуулан урьдчилан захиалахыг зөвлөж байна.



Дөрөв дэх зогсоол

Жаожюнь музей

209-р улсын авто замаар хотын төв рүү чиглэн явахад, энэ чиглэлийн эцсийн зогсоол болох Жаожюнь музейд хүрэх болно. Энэхүү жуулчлалын бүс нь улсын хэмжээнд хамгаалалтад авсан түүх, соёлын чухал дурсгалт газар болох Ван Жаожюнь бунханыг түшиглэн байгуулагджээ. Эдгээр дурсгалт газрууд нь олон зууны турш үргэлжилсэн түүхэн домог яриаг өгүүлж, үндэстнүүдийн эв нэгдлийн бэлгэдэл болсон алдарт соёлын дурсгалт газрын төлөөлөл болдог.

 
Цагийн хуваарь:
09:00–17:00 (аялагчдыг 16:30 цаг хүртэл нэвтрүүлнэ). Даваа гарагт амарна (Нийтээр тэмдэглэх баярын өдрүүд хамаарахгүй).

 
Тасалбар:
Үнэ төлбөргүй. (аялагчид хүчинтэй иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортоо үзүүлж нэвтэрнэ).


Аялагчдад өгөх зөвлөмж:

1. Зорчих чиглэл: Дээрх газрууд нь нисэх буудлаас хотын төв рүү явах замын дагуу урд талаасаа хойд зүг рүү цувран байрладаг тул автомашинаар дарааллын дагуу замаараа дайран өнгөрөхөд нэн тохиромжтой.

 
2. Ажиллах хуваарь: Шэнлэ музей болон Тучэнзи соёлын парк нь Даваа гарагт, Жаожюнь  музей нь Мягмар гарагт тус тус амардаг тул аяллын хуваариа урьдчилан төлөвлөөрэй. Аялал жуулчлалын бүсийн нээлттэй эсэх тухай мэдээллийг тус газраас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдэгдлүүдээс харна уу.

 
3. Нэвтрэх: Бүх үзмэр, газруудад үнэ төлбөргүй нэвтрэх боломжтой; аялагчид хүчинтэй иргэний үнэмлэхээ авч ирнэ үү.

 
4. Аялах хугацаа: Бүх маршрутын дагуу бүрэн танилцаж, үзэж сонирхоход ойролцоогоор 4–5 цаг шаардлагатай. Хэрэв таны цаг давчуу бол өөрт тохирох 1-2 газрыг сонгон үзэх боломжтой.

 
5. Санамж: Хөдөө орон нутаг болон алслагдсан бүс нутгуудад цаг агаарын хэлбэлзэл, хоногийн температурын зөрүү их байдаг тул намар, өвлийн улиралд аялахдаа дулаан хувцас нэмж авч явахыг зөвлөж байна. Мөн аялагч та бүхнийг байгаль дэлхий, түүх соёлын дурсгалт газруудад хариуцлагатай хандаж, соёлын өвийг хайрлан хамгаалахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

 


Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл