Хятадын Үндэсний статистикийн газрын нийтэлсэн мэдээллээр, энэ оны эхний есөн сард жилийн үндсэн үйл ажиллагааны орлого нь 20 сая юань буюу түүнээс дээш хэмжээтэй үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн ашиг өмнөх оны мөн үеэс 15.5 хувиар өсөж, он гарснаас хойш хоёр оронтой тоогоор өссөн үзүүлэлтээ хадгалжээ.

Аж үйлдвэрийн гурван үндсэн салбараар авч үзвэл, эхний есөн сард уул уурхайн салбарын ашиг 38.2 хувиар, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын ашиг 17 хувиар өссөн бол цахилгаан эрчим хүч, дулаан, хий үйлдвэрлэл болон усны үйлдвэр, ханган нийлүүлэлтийн салбарын ашиг 14.3 хувиар тус тус буурсан байна. Харин 9-р сард жилийн үндсэн үйл ажиллагааны орлого нь 20 сая юань буюу түүнээс дээш хэмжээтэй үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн ашиг өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өсөв.
Эхний есөн сард эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлогын ашгийн түвшин 5.68 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 0.44 нэгжээр нэмэгдсэн байна.
