БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бразилын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Луис Инасиу Лула да Силвад баяр хүргэсэн цахилгаан илгээлээ.
Ши Жиньпин Хятад, Бразилын харилцааг хөгжүүлэхэд Лула да Силва чухал хувь нэмэр оруулсныг онцлов. Сүүлийн жилүүдэд хоёр улсын удирдагчид тогтмол харилцаж, илүү шударга дэлхий ертөнц, тогтвортой ирээдүйг хамтдаа цогцлоох чиглэлээр хамтын ажиллагаагаа сайжруулжээ. Ингэснээр хоёр улсын харилцааны стратегийн болон урт хугацааны ач холбогдол улам нэмэгдэж, Дэлхийн өмнөдийн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон байна.
Ши Жиньпин цаашид Лула да Силватай хамтран хоёр улсын хамтын ирээдүйн цогцыг байгуулах ажлыг шинэ шатанд гаргаж, бүх талын стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж хүртээхийн төлөө ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Мөн өдөр БНХАУ-ын дэд дарга Хань Жэн Бразилын дэд ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Жералду Алкминд баяр хүргэв.
