solongonews
Ши Жиньпин дарга Японы Ерөнхий сайд асан Фүкүда Ясүогийн ар гэрийнхэнд эмгэнэлийн цахилгаан илгээв
2026-10-28 11:58

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-р сарын 27-ны өдөр Японы Ерөнхий сайд асан Фүкүда Ясүогийн гэр бүлд эмгэнэлийн цахилгаа илгээж, Фүкүда Ясүо таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлэн, ар гэрийнхнийг нь тайтгаруулжээ. 
 
Ши Жиньпин дарга Фүкүдаг өндөр ёс суртахуун, хариуцлагын хүчтэй мэдрэмжтэй Японы төрийн зүтгэлтэн, мөн Хятадын ард түмний эртний найз хэмээн онцлоллоо. Тэрээр удаан хугацааны туршид Хятад, Японы найрамдлын төлөө тууштай ажиллаж, түүхийн тал дээр зөв байр сууриа баримталсаар ирсэн юм. Түүнийг албан тушаал хашиж байх хугацаанд Хятад, Японы хооронд дөрөв дэх улс төрийн баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд тус баримт бичигт хоёр талын харилцааг хөгжүүлэх гол зарчмуудыг тодорхойлсон байна. Фүкүда нь Боаогийн Азийн форумын даргаар ажиллаж, Азийн бүс нутаг дахь харилцан солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Хятадын тал Фүкүдагийн Хятад, Японы харилцаа болон Ази тивийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үргэлж дурсан санах болно. Түүний гэр бүлийнхэн түүний үлдээсэн өвийг үргэлжлүүлэн авч явж, Хятад, Японы найрамдлын үйлсэд хувь нэмэр оруулахыг найдаж байна.
Японы эрх баригчид ахмад үеийнхний шаргуу хөдөлмөр, хүчин чармайлтыг эрхэмлэн үзэж, Хятад, Японы хоорондох улс төрийн дөрвөн баримт бичгийг чанд мөрдөн, хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг тууштай хамгаалахыг найдаж байна гэдгээ илэрхийллээ.


Редактор : Т.Шинэцэцэг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл