Энэ оны эхнээс хойш Хятадын Хуучин барааг шинээр солих бодлогоор 2 их наяд гаруй юанийн борлуулалт хийснийг Хятадын Худалдааны яам саяхан мэдэгдлээ.

Хятадын Худалдааны яам өргөн хэрэглээний хуучин бараа бүтээгдэхүүнийг шинээр солих ажлыг улсын хэмжээнд сайжруулах цахим хурал зохион байгуулж, бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнг дүгнэн, дараагийн шатны голлох ажлуудыг төлөвлөлөө.
Худалдааны яам орон нутаг болон холбогдох байгууллагуудтай хамтран ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэр, бодлогыг хэрэгжүүлж, ажлын механизмыг боловсронгуй болгон уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, холбогдох бодлогыг үр дүнтэй, эмх цэгцтэй хэрэгжүүлсэн байна. Үүний үр дүнд холбогдох төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ 2 их наяд юаниас давж, давхардсан тоогоор 250 сая гаруй хүн үр шимийг нь хүртсэн байна. Энэ нь хэрэглээний өсөлтийг эрчимтэй дэмжиж, үйлдвэрлэлийн өөрчлөлт шинэчлэл, шат ахиулах үйл явцад тус дэм болж, нөөцийн дахин ашиглалтын эргэлтийг саадгүй болгосноор бодлогын олон талын үр дүнд хүрчээ.
