solongonews
2026 оны Дэлхийн шилдэг эрдэмтдийн форум Шанхай хотноо нээлтээ хийлээ
2026-10-31 21:19

2026 оны Дэлхийн шилдэг эрдэмтдийн форум 10-р сарын 31-нд Шанхай хотноо нээлтээ хийлээ. Уг форумд Нобелийн шагнал, Тьюрингийн шагнал, Вольфын шагнал, Филдсийн медаль зэрэг олон улсын нэр хүндтэй шагнал хүртсэн 32 эрдэмтэн, Хятадын Шинжлэх ухааны академи болон Инженерийн академийн 23 академич, 140 туршлагатай эрдэмтэн, 78 залуу эрдэмтэн зэрэг дэлхийн олон орны шинжлэх ухааны салбарын төлөөлөгчид оролцолоо.

Энэ удаагийн форум “Парадигмын өөрчлөлт: Шинжлэх ухааны нээлтийн дараагийн арван жил” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд хиймэл оюун ухаан, квант шинжлэх ухаан, ирээдүйн хагас дамжуулагчийн технологи, био анагаах ухаан, агаар, сансрын мэдээллийн технологи, ирээдүйн эрчим хүч зэрэг тэргүүлэх зургаан чиглэлээр санал солилцож байна.

Нээлтийн ёслолын үеэр 11 эрдэмтэнд 2026 оны Дэлхийн шилдэг эрдэмтдийн шагнал гардуулжээ. Энэ жил уг шагналын төрөлд “Залуу эрдэмтний шагнал”-ыг шинээр нэмсэн байна.

Форумын хүрээнд залуу эрдэмтдийн хурал, эмэгтэй эрдэмтдийн хурал зэрэг цуврал арга хэмжээ болох бөгөөд эдгээр нь олон улсын шинжлэх ухаан, технологийн солилцоо, инновацийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.



Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл