solongonews
Ном унших заншлыг гэр бүлдээ өвлүүлж, эрдэм мэдлэгээр гэр бүлийн сайн уламжлалыг төлөвшүүлье
2026-11-02 10:21

10-р сарын 25-ны өдөр Өвөр Монголын Номын сан болон Хөххотын Үндэстний дээд сургуулийн Ахмадуудын ном унших нийгэмлэг хамтран зохиосон  “Ахмадуудын ном уншлагын анхдагч уулзалт" нээлтээ хийлээ. Тус арга хэмжээнд ахмад настнуудыг голлон оролцуулж, олон нийтийн төлөөлөл, гэр бүлүүд болон их, дээд сургуулийн оюутнуудыг мөн урьж оролцуулсан байна. 

Энэ удаагийн уулзалтад Өвөр Монголын Багшийн их сургуулийн профессор, Өөртөө Засах Орны хэмжээний сургалтын алдарт багш Ван Фэнлэйг урилгаар оролцуулан илтгэл тавиулжээ.

Уулзалтын үеэр профессор Ван Фэнлэй Хятадын үндэстний шилдэг уламжлалт соёлд тулгуурлан, өөрийн эрдэм шинжилгээний судалгааны үр дүнтэй уялдуулан гэр бүлийн ёс суртахуун, соёлын өв уламжлал, үе хоорондын хүмүүжил боловсрол зэрэг сэдвээр ном уншсан сэтгэгдэл, ойлголтоо хуваалцлаа. Тэрээр уламжлалт гэр бүлийн хүмүүжлийн ухааныг энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлаж, оролцогчидтой халуун дотно яриа өрнүүлэн, санал бодлоо солилцсон байна.

Энэхүү цуврал уншлагын арга хэмжээ нь номын сангийн нийтийн уншлагын үйлчилгээнд түшиглэн олон нийтэд нээлттэй зохион байгуулагдаж байгаа бөгөөд номын соёлоор ахмад настнуудын амьдралыг баяжуулж, тэдний оюун санаа, соёлын хэрэгцээг хангахын зэрэгцээ “Номтой Өвөр Монгол”-ыг бүтээн байгуулахад хувь нэмэр оруулах зорилготой юм.

Эх сурвалжаас үзвэл, “Ахмадуудын ном унших” ажиллагаа нь тогтмол зохион байгуулагдах уншлагын брэнд арга хэмжээ болсон бөгөөд цаашид газар тариалан, мал аж ахуй, ой шугуй, бэлчээрийн салбар, боловсрол, биологийн шинжлэх ухаан, утга зохиол, түүх, газар зүй, биет бус соёлын өв, ардын зан үйл, эрүүл мэнд, урлагийн бүтээлийн үнэлэмж, хууль эрх зүйн мэдлэг зэрэг олон төрлийн сэдвээр уншлагын уулзалт, хуваалцах арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулах юм. Ингэснээр олон талт мэдлэгийн хүрээг хамарч, улам олон уншигчийг ном унших үйл хэрэгт татан оролцуулах болно.


Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : nmgcyy.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл