solongonews
Шэньжэний Ляньтан боомтоор 100 сая гаруй зорчигч нэвтэрчээ
2026-11-02 11:10

Шэньжэний хил хяналтын газрын тооцоогоор, 11-р сарын 1-ний өдөр хүртэл Ляньтан боомтоор 100 сая гаруй  зорчигч, 6 сая гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байв.

Гуандүн-Хонконг-Макаогийн их булангийн зүүн хэсгийн хил дамнасан цамхаг болсон Шэньжэн-Хонконгийн хоорондох Ляньтан/Сянюаньвэйийн боомт нь 2020 оны 8-р сард нээгдсэн юм. 6 жилийн турш Ляньтан боомтоор нэвтрэх зорчигч болон тээврийн хэрэгслүүдийн тоо тасралтгүй өссөж, нэвтрэх зорчигчын өдөрт давхардсан тоо 94 мянгад хүрч, жилийн өсөлтийн хурд 37 хувиаас дээш байгаа.

Ляньтан боомт Шэньжэний зүүн хэсгийн жуулчлалын бүсэд ойрхон байдгаас гадаадын иргэдийн түгээмэл сонголт болсон. Гуандүн-Хонконг-Макаогийн их булангийн дөхөм амьдралын бүсийн дагуу, Шэньжэн-Хонконгийн хоорондын хүмүүсийн чөлөөт хөдөлгөөн нь аялал жуулчлалаас цаашид хил дамнасан ажиллах, амьдрах, эрүүл мэнд, судалгаа шинжилгээ, технологийн хамтын ажиллагаанд тэлсэн байв. Энэ оны 1-р сараас 10 сарын туршид Ляньтан боомтоор нэвтэрсэн Хонконг, Макаогийн иргдийн давхардсан тоо 21.3 саяд хүрч, өмнөх оны мөн үеээс 12.7 хувиар өссөн байлаа.

Ляньтан хил хяналтын станц энэ онд шалгалтын төхөөрөмжийг 4 удаа сайжруулан, шалгалтын талбайг 3 удаа өргөжүүлж, 14 ширхэг хурдан шалгалтын төхөөрөмжийг ашиглалтад оруулсан. Мөн 48 ширхэг хурдан шалгах замыг ухаалаг байдлаар сайжруулж, хиймэл оюун ухааныг бүтэмжтэй ашиглан боомтын дамжуулах үр ашиг 37.2 хувиар дээшлүүлсэн байв.

 


Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл