solongonews
Ши Жиньпин Швейцарын Холбооны Ерөнхийлөгчтэй уулзав
2026-11-02 11:51

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-р сарын 30-ны үдээс хойш Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятад улсад ажлын айлчлал хийж буй Швейцарын Холбооны Ерөнхийлөгч Ги Пармелинтай уулзлаа.

Ши Жиньпин хэлэхдээ, Ерөнхийлөгч Пармелин таныг Хятад улсад айлчилж буйд баяртай байна. Швейцар бол Хятадын Европ дахь чухал түнш бөгөөд Хятадтай хийх хамтын ажиллагаагаараа Европын орнуудын тэргүүн эгнээнд явж ирсэн. Нээлттэй байдал хөгжил дэвшлийг авчирдаг бол хаалттай байдал хоцрогдолд хүргэдэг. Улс орнуудын эдийн засаг харилцан холбогдвол хамтдаа хөгжиж, харин бие биеэсээ тусгаарлагдвал бүгд ухарна. Дэлхийн эдийн засгийн их далайг тус тусдаа тусгаарлагдсан жижиг нуур, гол мөрөн болгох боломжгүй бөгөөд энэ нь түүхийн хөгжлийн чиг хандлагад ч нийцэхгүй. Хятадын тал Швейцарын талтай хамтран нээлттэй бодлогыг тууштай баримталж, хамтын ажиллагааны хэлхээ холбоогоо улам бэхжүүлэн, нийтэд үр өгөөжтэй, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг ахиулж, Хятад, Европын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа болон дэлхийн эдийн засгийн хөгжилд үнэтэй итгэл найдвар, илүү их тогтвортой байдлыг бий болгоход бэлэн байна гэжээ.

Ги Пармелин хэлэхдээ, Баярлалаа, танд. Өнгөрсөн онд бид Швейцар, Хятад дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэсэн. Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн барууны орнуудын нэг болсондоо бид гүнээ бахархдаг. Энэ нь хоёр орны бат бөх, урт хугацааны түншлэлийн харилцааны үндэс суурийг тавьсан юм. Өнөөдөр би Швейцар, Хятадын чөлөөт худалдааны хэлэлцээрийг шинэчлэх тухай протоколд гарын үсэг зурах ёслолд дахин оролцож байгаадаа туйлын баяртай байна. Энэ нь хоёр орны харилцаа шинэ шатанд гарсныг илэрхийлж байна гэжээ.


Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл