solongonews
CIIE-ийн байнгын оролцогчид дэлхийн инновацыг холбож байна
2026-11-02 11:55
Хятадын олон улсын импортын экспо буюу CIIE-ийн байнгын оролцогчид Хятадын зах зээл дэх сууриа бэхжүүлж, дэлхийн инновацыг холбож байна

9 дэх удаагийн Хятадын олон улсын импортын экспо (CIIE) маш удахгүй нээгдэх гэж байна. Энэхүү үзэсгэлэнд гадаадын 200 орчим аж ахуйн нэгж есөн жилийн турш тасралтгүй оролцсоор иржээ.Сүүлийн есөн жилийн хугацаанд гадаадын өндөр чанартай бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нэвтрүүлэхээс эхлээд орон нутагт нь судалгаа, хөгжүүлэлт (R&D) хийх, дотооддоо үйлдвэрлэл явуулах, хамтарсан нийлүүлэлтийн сүлжээг бий болгох хүртэл тус экспод оролцогч гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн баримталж буй стратеги гүнзгийрч, чанарын томоохон өөрчлөлтөд орсон байна.

Дэлхийн эдийн засаг, худалдааны өсөлт, уналтын дунд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд жилээс жилд эргэн ирсээр байгаагийн шалтгаан нь юу вэ? Зургаан өдрийн үзэсгэлэнгээс эхлээд Хятадын аж үйлдвэрийн сүлжээнд гүн бат суурьших хүртэлх үйл явцад Хятадын олон улсын импортын экспогийн өвөрмөц "шид" нь юунд оршдог вэ?
 
 “Технологийн оруулга”-аас “Орон нутгийн хамтын бүтээл” рүү
  
Гадаадын аж ахуйн нэгжүүд есөн жилийн турш экспод тасралтгүй оролцсон үзүүлэлтийг хадгалж ирсэн нь Хятадын зах зээлийн боломж чадавхад бат итгэдгээс үүдэлтэй юм. Хэрэглэгчийн эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг "Herbalife China" компанийн Олон нийттэй харилцах албаны дарга Ян Ланий тайлбарласнаар, тус компани Хятадын олон улсын импортын экспод тогтмол оролцохоор шийдсэн нь гурван гол хүчин зүйлтэй холбоотой ажээ. Тодруулбал, уг экспо нь зөвхөн бүтээгдэхүүн танилцуулдаг талбар төдий бус, харин үйл ажиллагааг орон нутгийн онцлогт нийцүүлэх үйл явцыг эрчимжүүлэх чухал хөшүүрэг болж, өргөн хүрээний эерэг нөлөөллийг бий болгож байна. Эрүүл мэндтэй холбоотой хэрэглээнд улс орны зүгээс онцгой анхаарал хандуулж, бодлогын дэмжлэг үзүүлж байгаа нь бизнесийн таатай орчныг бүрдүүлээд байна. Үүний зэрэгцээ Хятадын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ хувьсан өөрчлөгдөж, зөвхөн бүтээгдэхүүн худалдан авахаас илүүтэй үйлчилгээ, сэтгэл хөдлөлийн үнэ цэнийг багтаасан илүү өргөн хүрээг хамарсан чиглэл рүү шилжиж байна.
 
Нутгийн онцлогт нийцүүлэх үйл явц ийнхүү гүнзгийрсэн нь хил дамнасан аж ахуйн нэгжүүдийн Хятад дахь стратегийг шинэ түвшинд гаргахад шууд нөлөөлсөн байна.
 
Эмнэлгийн өндөр технологийн төхөөрөмжийн салбарт "MEDTRONIC" компанийн Хятад дахь корпорацын хариуцсан дэд ерөнхийлөгч Цао Шань гүн гүнзгий ойлголт, мэдлэг хуримтлуулсан байна. Тус компани олон жилийн турш үзэсгэлэнд оролцох явцдаа Хятад дахь инновац болон судалгаа, хөгжүүлэлтийн (R&D) чадавх тасралтгүй хөгжиж буйг биечлэн мэдэрсэн бөгөөд энэхүү хөгжил нь тус компанийн Хятад дахь ерөнхий стратегийг шинэ түвшинд гаргахад түлхэц болсон байна. Тэрээд, “бид CIIE-ээр дамжуулан бид Хятад улсын дотоодын инновац болон судалгаа, хөгжүүлэлтийн (R&D) чадавх хэрхэн өсөн нэмэгдэж байгааг харлаа. Бид зөвхөн шинэлэг технологи нийлүүлэгч байхаас, тухайн орон нутгийн экосистемд гүн гүнзгий нэгдсэн, хамтран бүтээгч буюу хамтран хөгжүүлэгч түнш болтлоо хөгжсөн”гэж байлаа.


Экспогийн талбараас хальсан салбаруудын экосистем
 
Хятадын олон улсын импортын экспо нь өвөрмөц үнэ цэнийг санал болгодог бөгөөд үүнийг тус арга хэмжээнд оролцсон аж ахуйн нэгжүүдийн бодит туршлага тодорхой харуулж байна. Эрчим хүчний технологийн салбарт, Schneider Electric компанийн дэд ерөнхийлөгч бөгөөд Хятад, Зүүн Азийн бүс нутгийн маркетингийн захирал Гүюегийн үзэж буйгаар, Хятадын олон улсын импортын экспогийн есөн жилийн түүх нь аж үйлдвэр, технологийн хувьслын үйл явцыг бүхэлд нь багтаасан дүр төрх болж байна. Аж ахуйн нэгжүүд CIIE-гийн платформыг ашиглан Хятад дахь судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн чадавхиа танилцуулаад зогсохгүй, хэрэглэгчидтэй хамтран гаргасан бүтээгдэхүүн, түншүүдтэйгээ хамтарч хийсэн судалгаа, бүтээн байгуулалтаа дэлгэн харуулж, үйл ажиллагаагаа тус улсын эрчимтэй хөгжиж буй эрчим хүчний салбарын чиглэлтэй уялдуулж байна.

 
Бусад төрөлжсөн худалдааны үзэсгэлэнгүүдтэй харьцуулахад CIIE нь өргөн хүрээг хамарсан шинж чанар, харилцаа холбоо тогтоох чадавхаараа онцгой ялгардаг. Цао Шань хэлэхдээ, Хятадын олон улсын импортын экспо  нь зөвхөн бүтээгдэхүүнээ танилцуулах талбар төдийгүй аж ахуйн нэгжүүд болон зохицуулагч байгууллагуудын хоорондох харилцааны гүүр болдог гэдгийг онцоллоо. Энэ нь шинэлэг бүтээгдэхүүний бүртгэл, зах зээлд нэвтрэх үйл явцыг хурдасгаж, улмаар дэвшилтэт технологиудын үр шимийг өвчтөнүүдэд илүү хурдан хүргэх боломжийг олгодог байна.



“Үзмэрээс худалдааны бүтээгдэхүүн, дэлхийг чадавхжуулах хөдөлгүүр хүртэл”

"Үзмэрийг бараа бүтээгдэхүүн болгон хувиргах" нь Хятадын олон улсын импортын экспогийн  хамгийн түгээмэл тодорхойлолт юм. Гэвч экспод жил бүр тасралтгүй оролцсоор ирсэн оролцогчдын үлгэр нь зөвхөн худалдаа наймаанаас хальж, "Хятадын инновацаар дэлхий ертөнцийг хүчирхэгжүүлэх" гэсэн цоо шинэ түвшинд хүрсэн байна.
 
Нэгэн зочин тод жишээ дурдсан нь: 2023 оны Хятадын олон улсын импортын экспод анх танилцуулагдсан, нам хүчдэлийн хуваарилах төхөөрөмж нь Хятадын зах зээлд зориулан тусгайлан бүтээгдсэн хэдий ч зах зээлд гармагцаа тус компанийн бусад улс дахь салбаруудын анхаарлыг шууд татжээ. Удалгүй Хятадын дотоодын шаардлагуудыг шинэлэг технологитой хослуулсан энэхүү бүтээгдэхүүн дэлхийн бусад бүс нутгуудад ч хүрээгээ тэлэв.


Гадаадын технологийг Хятадад нэвтрүүлж, дотоодын үйлдвэрлэлийн сүлжээгээр дамжуулан инновацыг хөгжүүлэхээс эхлээд "Хятадын шийдэл"-ийг дэлхийн тавцанд гаргах хүртэлх үйл явцад Хятадын олон улсын импортын экспод есөн удаа дараалан оролцсон явдал нь зөвхөн оролцсон гэдгээ батлах тэмдэг төдий зүйл биш юм. Энэ нь асар том зах зээл, бүрэн гүйцэд үйлдвэрлэлийн сүлжээ, мөн тууштай нээлттэй байх бодлого нэгдэн нийлснээр бий болсон хүчирхэг татах хүчний бодит гэрч болж байна. Хятадын өргөн уудам зах зээл нь дэлхий нийтээрээ хуваалцдаг, инновацын томоохон тавцан болон улам бүр хувирсаар байна.



Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл