ХКН-ын Төв хороо 8-р сарын 21-нд Жүннаньхайд намын бус зүтгэлтнүүдтэй зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, намын сахилга бат, засаглалыг бүх талаар чанд сахиулах ажлыг тууштай ахиулахтай холбоотой зарим чухал асуудлаарх ХКН-ын Төв хорооны тогтоолын талаар ардчилсан намуудын төв байгууллага, Бүх Хятадын үйлдвэр, худалдааны холбооны удирдлага болон намын харьяалалгүй зүтгэлтнүүдийн төлөөллийн санал, зөвлөмжийг сонслоо.
ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин уулзалтыг даргалж, чухал үг хэлэхдээ, улс орныг засаглахын тулд юуны өмнө намаа засаглах, улс орноо хүчирхэгжүүлэхийн тулд юуны өмнө намаа хүчирхэгжүүлэх ёстойг онцоллоо. Эрх барих хугацаа уртсах тусам, энх тайван, тогтвортой байдал удаан үргэлжлэх тусам, нөхцөл байдал ээдрээтэй болох тусам болзошгүй эрсдэлийг урьдчилан харж, тайван цагт ч аюулыг сэрэмжлэх ухамсраа дээшлүүлж, намын сахилга бат, засаглалыг бүх талаар чанд сахиулах ажлыг тууштай ахиулан, Хятадын Коммунист Намыг Хятадын онцлогтой социализмын үйл хэргийг удирдах бат бэх гол хүч хэвээр байлгах ёстой гэж тэмдэглэв.
Ши Жиньпин онцлохдоо, Хятадын үйл хэргийг амжилттай хэрэгжүүлэх гол түлхүүр нь Хятадын Коммунист Намд, тэр дундаа намын сахилга бат, засаглалыг бүх талаар чанд сахиулахад оршино. ХКН-ын XVIII их хурлаас хойш бид намын сахилга бат, засаглалыг бүх талаар чанд сахиулах ажлыг тууштай ахиулж, Хятадын Коммунист Нам хувьсгалт шинжтэй өөрчлөлт, шинэчлэлийн явцад улам хүчирхэгжин бэхэжсэн. Үүний зэрэгцээ олон улсын байдал, улс орны нөхцөл байдал болон намын дотоод нөхцөлд гүнзгий өөрчлөлт гарч байгаатай холбогдуулан намын сахилга бат, засаглалыг бүх талаар чанд сахиулах ажилд олон шинэ нөхцөл байдал, шинэ асуудал тулгарч байгааг ухамсарлах хэрэгтэй. Намын тэргүүний чанар, ариун цэвэр байдлыг хадгалах, эрх барих байр суурийг бэхжүүлэх, намын эрхэм зорилго, үүрэг даалгаврыг биелүүлэх стратегийн өндөрлөгөөс итгэл үнэмшлээ бататгаж, тууштай байр сууриа хадгалан, Хятадын Коммунист Намыг үр дүнтэй удирдан засаглаж, улам хүчирхэгжүүлэх ёстой гэжээ.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, намын сахилга бат, засаглалыг бүх талаар чанд сахиулах ажлыг тууштай ахиулахын тулд намын дотоодод тулгамдаж буй ноцтой асуудлуудыг шийдвэрлэхэд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргах шаардлагатай. Зорилго болон асуудалд чиглэсэн хандлагыг уялдуулж, намын дотоод нөхцөлд гарч буй шинэ өөрчлөлт, намын бүтээн байгуулалтад тулгарч буй шинэ нөхцөл байдлыг үнэн зөв ойлгож, гүнзгий дүн шинжилгээ хийж, шинэ бодит нөхцөл байдалд нийцсэн үр дүнтэй арга хэмжээ боловсруулах хэрэгтэй. Намын дотоодод оршиж буй асуудлуудыг шийдвэрлэхдээ юуны өмнө Хятадын Коммунист Намын өөрийн хүчинд тулгуурлаж, өөрийгөө цэвэршүүлэх, боловсронгуй болгох, шинэчлэх, дээшлүүлэх үйл явцыг тасралтгүй хэрэгжүүлэх ёстой. Үүний зэрэгцээ ард түмний дэмжлэгт түшиглэж, ард түмний хяналтыг идэвхтэй хүлээн авч, олон нийтийн шүүмжлэлийг даруугаар сонсож, ард түмний итгэл, дэмжлэгийг намын сахилга бат, засаглалыг бүх талаар чанд сахиулах ажлыг тууштай ахиулах хүчирхэг хөдөлгөгч хүч болгон хувиргах хэрэгтэй гэжээ.
ХКН-ын Төв хороо намын бус зүтгэлтнүүдтэй зөвлөлдөх уулзалт хийв
2026-11-02 15:07
Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх
