solongonews
Юанийн олон улсын эрэлт үлэмж өсөж байна
2026-11-03 11:52

Хятад Улсын Ардын Банк 10-р сарын 19-ний өдөр мэдэгдэхдээ, хилийн чана дахь санхүүгийн байгууллага дотоодын гадаад валютын зах зээлд юань (RMB) худалдан авах, худалдах бизнес эрхлэхэд дөхөм үзүүлэх туршилтыг хийхээр төлөвлөж байна гэжээ.


 
Гадаад валютын улсын захиргаа мөн өдөр мэдэгдэхдээ, юанийн олон улсын хэрэглээг дэмжих зорилгоор үнэт цаасны компаниудын гадаад валют худалдах, худалдан авах үйл ажиллагаанд зориулсан туршилтын хөтөлбөрийг өргөжүүлнэ гэжээ……
 
Энэ оны эхнээс олон улсын зах зээлд Хятадын юанийн эрэлт мэдэгдэхүйц өслөө. Валютын хэрэглээ улам бүр хялбар, хүртээмжтэй болсноор Хятад улсын гадаад гүйлгээ, төлбөр тооцооны суурь валют болоод байна. Үүгээр ч зогсохгүй юань нь дэлхийн худалдааны санхүүжилтийн хоёр дахь том валют, олон улсын төлбөр тооцооны гуравдагч гол валют болон байр сууриа бэхжүүллээ.


 
Энэ оны 1-р сараас 7-р сар хүртэлх хугацаанд юаниар хийгдсэн хил дамнасан төлбөр, орлогын нийт дүн 50 их наяд юаниас давжээ. Үүнээс барааны худалдаатай холбоотой юаниар хийгдсэн төлбөр, орлого 9 их наяд юаниас давсан нь мөн хугацааны гадаад валютаар хийгдсэн хил дамнасан нийт төлбөр, орлогын 30 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
 
Хятад Монголын хил дээр, ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд байрлах Цэхээ боомт эрчимтэй үйл ажиллагаа явуулж, импорт, экспортын бараа ачсан тээврийн хэрэгслүүд нааш цааш зорчиж байлаа. Эхний гурван улиралд тус боомтоор нэвтэрсэн импорт, экспортын ачааны хэмжээ 30 сая тонноос давж, өмнөх оны мөн үеэс 33 хувиар өссөн байна.
 
Импорт, экспортын худалдаа өргөжин хөгжихийн хэрээр аж ахуйн нэгжүүдийн дунд хил дамнасан төлбөр тооцооны эрэлт нэмэгдэж, үүний улмаас гадаад худалдааны компаниуд Хятадын юанийг сонгох боллоо. "Өдгөө гадаадын харилцагчдын дунд юаниар тооцоо хийхийг хүлээн зөвшөөрөх хандлага нэмэгдэж байна" гэж "ӨМ-ын Өмнө Говь Энержи ХХК-ийн Хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга Лю Юйшинь хэллээ. Тэрээр тооцоонд юань ашиглах нь ханшийн хэлбэлзэлтэй холбоотой эрсдэл, санаа зовнилыг арилгаж, санхүүгийн зардлыг мэдэгдэхүйц бууруулдаг болохыг онцолсон юм.
 
10-р сарын 29-ний өдөр Хятадын Ардын банкны Алшаа аймаг дахь салбараас мэдээлснээр, энэ оны эхний гурван улиралд Алшаа аймаг дахь юаниар хийгдсэн хил дамнасан төлбөр тооцооны нийт дүн анх удаа 10 тэрбум юаниас давж, 11.599 тэрбум юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 85.77%-иар өссөн үзүүлэлт болжээ. Онцлууштай нь, хил дамнасан төлбөр тооцооны нийт дүнд юаниар хийсэн тооцооны эзлэх хувь өссөөр 85.57%-д хүрсэн нь оны эхнээс хойш 5.78 нэгж хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн, 25 шинэ аж ахуйн нэгж анх удаа юаниар хил дамнасан тооцоо хийж эхэлсэн бөгөөд тэдгээрийн хийсэн тооцооны дүн нийт 433 сая юаньд хүрчээ. Хятадын Ардын банкны Алшаа аймаг дахь салбарын дарга Сү Вэньянь хил дамнасан юанийн төлбөр тооцооны хамрах хүрээг өргөжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ гэв.


Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл