solongonews
Урт хугацаа засаглах чадавхаа дээшлүүлэх талаарх ХКН-ын хуримтлуулсан чухал туршлагууд
2026-11-04 09:50
-Олон улсын зүтгэлтнүүд Хятадын Коммунист Намын Намаа бүх талаар чанд засах ажлыг ямагт баримтлан ахиулах талаар халуунаар ярилцаж байна

Хятадын Коммунист Намын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурал 10-р сарын 26-наас 29-ний өдрүүдэд Бээжин хотноо болов. Тус бүгд хурлаар шинэ эрин үед Намаа бүх талаар чанд засах ажлын чиглэлээр гаргасан томоохон амжилтуудыг өндрөөр үнэлж, Намаа бүх талаар чанд засах ажлыг ямагт баримтлан ахиулах талаар цогц төлөвлөгөө боловсруулан, “«Намаа бүх талаар чанд засах ажлыг ямагт баримтлан ахиулах тухай чухал асуудлуудын тухай ХКН-ын Төв Хорооны тогтоол》”-ыг хэлэлцэн баталлаа. Ардын өдрийн сонинд ярилцлага өгсөн олон улсын зүтгэлтнүүд Хятадын Коммунист Нам Намаа бүх талаар чанд засах ажлыг ямагт баримтлан ахиулж байгаа нь түүний хүчирхэг удирдан чиглүүлэх чадвар, зохион байгуулах чадавх, хэрэгжүүлэх чадамжийг харуулж буй бөгөөд энэ нь Хятад улс хөгжлийн томоохон амжилтад хүрэх чухал баталгаа болоод зогсохгүй, дэлхийн улс төрийн Намуудын засаглалын үйл ажиллагаанд чухал туршлага, үлгэр жишээ болж байна хэмээн онцолжээ.


Өөрчлөлтийн арга хэмжээ болон сахилга батыг чангатгасан нь эцэстээ иргэдийн амьжиргааг дээшлүүлэх хүчин зүйл болов

Хусейн ибн Талалын их сургуулийн профессор Хассан Дажжа:

-Авлигын эсрэг тэмцлийг тасралтгүй гүнзгийрүүлэх, ХКН-ын төв хорооны найман зүйлт дүрэм болон түүнийг хэрэгжүүлэх нарийвчилсан журмыг чанд мөрдөх, хяналт шалгалтын ажлын тогтолцоо, механизмыг боловсронгуй болгох, Намын гишүүдийн сургалт, хүмүүжил болон удирдлагыг бэхжүүлэх... ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятадын Коммунист Нам Намаа бүх талаар чанд засах ажлыг илүү өндөр шалгуур, бодитой арга хэмжээнд тулгуурлан урагшлуулж, Намын ажлын хэв суртлыг сайжруулах ажлыг тогтворжуулж, урт хугацаанд тууштай хэрэгжүүлэхийг баримталж ирсэн. Энэ удаагийн бүгд хурал нь өргөн хүрээнд нийтлэг ойлголцолд хүрч, ард түмний дэмжлэгийг улам бататган, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн эрч хүч, амьдрах чадварыг тасралтгүй нэмэгдүүлж, ард түмний сайн сайхан амьдралыг цогцлоох хүсэл эрмэлзлийг илүү сайн хангахад тус дөхөм үзүүлэв.


Латин Америк, Ази, Африкийн судалгааны нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Рувислей Гонсалес:

-ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятадын Коммунист Нам засаглах чадавх болон удирдан чиглүүлэх түвшнээ тасралтгүй дээшлүүлж, ард түмнээ удирдан чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтыг биелүүлсэн. Энэ нь Хятадын нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй, бусад улс оронд ч туршлага болох ач холбогдолтой юм. ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны тавдугаар бүгд хурлаар Намын байгуулалтыг бүх талаар чанд сахин бэхжүүлэх ажлыг тууштай үргэлжлүүлэх талаар цогц төлөвлөлт, зохицуулалт хийсэн нь Хятадын Коммунист Намын удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны тавдугаар бүгд хурлаар Намаа бүх талаар чанд засах ажлыг ямагт баримтлан ахиулах талаар цогц төлөвлөлт хийсэн нь Хятадын Коммунист Намын удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Хятадын Коммунист Нам сахилга батын байгуулалтыг бэхжүүлэх нь улс орны хөгжлийн талаарх бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд дөхөм болж, Хятад улс 2035 он гэхэд социалист орчин үеийн шинэчлэлийг үндсэндээ биелүүлэн, энэ зууны дунд үе гэхэд чинээлэг, хүчирхэг, ардчилсан, соёл иргэншилт, эв найрамдалтай, үзэсгэлэнт социалист орчин үеийн хүчирхэг улс болгон байгуулах зорилтын зүг тогтвортой урагшлуулахад хувь нэмэр оруулна.


Египетийн Хятадын асуудлаарх шинжээч Ахмед Дерабик:

-Хятадын Коммунист Нам намаа бүх талаар чанд засах ажлын тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгосноор төрийн олон нийтийн үйлчилгээний чанарыг тогтвортой сайжруулах, иргэдийн нам, төрийн байгууллагуудад итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд дөхөм болж байна. Улмаар шинэчлэлийн арга хэмжээ болон сахилга батыг бэхжүүлэх ажлын үр дүнг ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэх болгон хувиргав. Намаа бүх талаар чанд засах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ нь Хятадын хөгжлийн бодлоготой харилцан уялдаж, төрийн олон нийтийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, захиргааны үйл ажиллагааны горимыг боловсронгуй болгох замаар ард түмний хүртэх бодит үр өгөөжийг тасралтгүй нэмэгдүүлж байна.


Испанийн Хятад судлалын сангийн гүйцэтгэх дарга Марта Монтоло:

-Хятадын Коммунист Намын авлигын эсрэг тэмцэл олны анхаарлыг татаж байна. Авлигыг хатуу шийтгэж, сахилга батын хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагыг чангатгаж байгаа нь нийтийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоос дээгүүрт тавьж байгааг харуулж байна. Энэ нь тогтоосон дүрэм, журмыг чанд мөрдүүлэх, олон нийтийн итгэлийг хүлээхэд чухал ач холбогдолтой юм.


Хятад улсын олсон амжилтууд нь Ши Жиньпиний Намын байгуулалтын талаарх үзэл санаа практикт ямар хүчирхэг үр нөлөө үзүүлж байгааг тод томруун харуулж байна


Кенийн олон улсын харилцааны судлаач Кавинс Адешир:

-Ши Жиньпиний Намын байгуулалтын талаарх үзэл санааны удирдлага дор Хятадын Коммунист Нам улс орны засаглалын тогтолцоог улам боловсронгуй болгож, ард түмнээ удирдан Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн замаар замнаж байна. Хятадын Коммунист Нам урт хугацааны хөгжлийн зорилтоо ямагт баримталж, бодлогын тогтвортой байдлыг ханган, богино хугацааны ашиг сонирхлын явцуу хандлагаас үр дүнтэй сэргийлж ирсэн.


Латин Америк, Ази, Африкийн судалгааны нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Рувислей Гонсалес:

-Олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд Хятад улс хурдацтай хөгжлөө хадгалж чадсан нь Хятадын Коммунист Намын хүчирхэг удирдлага, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний үзэл санааны чиглүүлгээс салшгүй холбоотой юм. ХКН-ын XVIII их хурлаас хойш Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Намын байгуулалтад онцгой анхаарал хандуулж, Намын удирдлагыг тасралтгүй бэхжүүлж, боловсронгуй болгох, Намын засаглах чадавх болон удирдан чиглүүлэх түвшнийг байнга дээшлүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсээр ирсэн. Энэ үйл явцын хүрээнд Хятадын Коммунист Нам онол, практикийн шинэчлэлийг тасралтгүй урагшлуулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг чиглүүлэх үзэл баримтлал, арга барилаа шинэчилсээр ирсэн.


Пакистаны Үндэсний Залуучуудын Парламентын дарга Ханан Али Аббаси Пакистаны залуучуудын улс төрийн Намуудын төлөөлөгчийн хувиар Хятадад хэд хэдэн удаа айлчилж, судалгаа хийж байжээ. Хятадын Коммунист Нам өөрийн анхны хүсэл эрмэлзэл, эрхэм зорилгодоо тууштай байсан нь түүнд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Ханан Али Аббаси:

-Улс төрийн нам удаан хугацаанд засаг барьж чадах эсэх нь тэр нам үргэлж ард түмэнтэйгээ хамт байгаа эсэхээс хамаарна. Хятадын Коммунист Нам ард түмний амьжиргааг сайжруулах нь хөгжлийн үндсэн зорилго гэж тодорхой заасан. Хятадын Коммунист Нам туйлын ядуурлыг арилгах, экологийн орчныг сайжруулах, нийгмийн хамгааллын тогтолцоог төгөлдөржүүлэх чиглэлээр гаргасан ололт амжилтууд нь Ши Жиньпиний Намын байгуулалтын талаарх үзэл санаа практикт ямар хүчирхэг үр нөлөө үзүүлж байгааг тод харуулж байна.


Египетийн “Аль-Ахрам” сонины орлогч ерөнхий редактор Сами Камхави:

-Намаа бүх талаар чанд засах ажил нь Хятадын ард иргэдийн өдөр тутмын амьдралд бодитой, эерэг өөрчлөлтүүдийг авчирсан. Эдгээр өөрчлөлтийг Хятадын ард иргэд биеэрээ мэдэрч байгаа төдийгүй Хятадад айлчилж буй гадаадын зочид ч нүдээрээ харж байна. Хятадын нийтийн үйлчилгээний хүртээмж, үр ашиг болон үйлчилгээний чанар тасралтгүй дээшилж, нийгмийн шударга ёс, тэгш байдлыг илүү найдвартай хангаж байна. Эдгээр өөрчлөлт нь ард иргэдийн аз жаргал, аюулгүй байдлын мэдрэмжийг улам нэмэгдүүлж, улс орны тогтвортой байдал болон урт хугацааны хөгжлийн ирээдүйд итгэх итгэлийг нь бэхжүүлж байна.


Намаа бүх талаар чанд засах ажил нь Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийг ахиулах урт хугацааны стратегийн сонголт юм


Руандагийн “Африк-Хятадын тойм” вэб сайтын үүсгэн байгуулагч, хэвлэл мэдээллийн салбарын ахмад зүтгэлтэн Жералд Мбанда:

-Намаа бүх талаар чанд засах ажил нь Хятадын Коммунист Намын урт хугацаанд засаг барих чадавхыг дээшлүүлэхэд хуримтлуулсан чухал туршлага юм. Олон жилийн турш Хятадын Коммунист Нам авлигатай тэмцэх ажлаа тасралтгүй эрчимжүүлж, намын үйл ажиллагааны хэв суртал болон шударга ёс, сахилга батыг бэхжүүлэх ажлыг тууштай хэрэгжүүлж, намын дэвшилтэт чанар, цэвэр ариун байдлыг тууштай хамгаалж ирсэн. Энэ нь ард иргэдийн төр засагт итгэх итгэлийг бэхжүүлж, улс орны урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах чухал баталгаа болж байна. Хятадын хөгжлийн практикээс харахад, улс төрийн намын засаглах  чадавх, удирдан чиглүүлэх түвшин нь зөвхөн хөгжлийн зорилгоо тодорхойлоход төдийгүй, бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлэх, ард иргэдийн хүсэл, хэрэгцээ, тулгамдсан асуудалд хариу өгөх чадвараар илэрдэг. Хятадын Коммунист Нам өөрийгөө тасралтгүй боловсронгуй болгох, урт хугацааны төлөвлөлтөд анхаарах зэрэг туршлага нь улс орон бүрийн улс төрийн Намууд өөрийн орны нөхцөл байдалтай уялдуулан судалж, туршлага судлан хэрэгжүүлэхэд үнэ цэнтэй юм.


Пакистаны Үндэсний Залуучуудын Парламентын дарга Ханан Али Аббаси:

-Пакистаны хувьд улс орны хөгжлийн стратегийн залгамж чанар, тогтвортой байдлыг хэрхэн хадгалах нь шийдвэрлэхэд бэрх асуудал болоод байна. Хятадын Коммунист Нам намын байгуулалтыг бэхжүүлэх замаар Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд бат бөх баталгаа бүрдүүлж, хүчирхэг үйл ажиллагааны нэгдмэл хүчийг бий болгон, бодлогын урт хугацааны тогтвортой байдлыг хадгалж байна. Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэл нь 1.4 тэрбум гаруй хүнд үр өгөөжөө хүртээх өргөн цар хүрээтэй үйл хэрэг юм. Үүнийг урагшлуулахад зохион байгуулалтын нягт тогтолцоотой, сахилга бат чанд, анхан шатны нэгжүүдэд гүн үндэслэсэн эрх баригч нам зайлшгүй шаардлагатай. Хятадын Коммунист Намын намаа бүх талаар чанд засах ажлынтуршлага нь дэлхийн улс төрийн Намуудад тогтолцооны жишиг болон үзэл санааны хувьд туйлын үнэ цэнтэй үлгэр жишээ, туршлага болж байна.


Хусейн ибн Талалын их сургуулийн профессор Хассан Дажжа:

-Хятадын улс орныг засаглан удирдаж буй практик туршлага нь судлан хэрэгжүүлэхүйц үнэ цэнтэй юм. Хятад улс засаглалын туршлагаа нэгтгэн хуримтлуулж, урт хугацааны зорилтуудыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж, хөгжлийн ерөнхий чиглэлээ тууштай баримтлан, бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг үргэлж хадгалж чаддаг. Алс хэтийн төлөвийг харвал, Намыг бүх талаар чанд засах ажил нь Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийг урагшлуулах урт хугацааны стратегийн сонголт юм. Энэ нь Хятадын эрсдэл, сорилтыг даван туулах чадавхыг нэмэгдүүлж, хөгжлийг ард иргэдийн хүсэл, хүлээлтэд нийцсэн чиглэлээр урагшлуулахад дэмжлэг үзүүлдэг.


Редактор : Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : https://paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл