solongonews
Хятадын дэд ерөнхий сайд асан хатагтай Лю Яньдүнгийн шарилыг Бээжинд чандарлалаа
2026-11-04 09:57
Лю Яньдүнг хүндээр өвчилсөн үед болон түүнийг таалал төгссөний дараа Ши Жиньпин, Ли Чян, Жао Лэжи, Ван Хүнин, Цай Чи, Дин Шюешян, Ли Ши, Хань Жэн, Хү Жиньтао зэрэг нөхөд эмнэлэгт очиж эргэх, эсвэл өөр хэлбэрээр түүнийг таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж, ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлэв.

Лю Яньдүнгийн шарилыг 11-р сарын 3-нд Бээжин хотын Ба Бао Шаний хувьсгалчдын оршуулгын газарт чандарлав. Ши Жиньпин, Жао Лэжи, Ван Хүнин, Цай Чи, Дин Шюешян, Ли Ши, Хань Жэн зэрэг удирдагчид нөхөр Ба Бао Шаний хувьсгалчдын оршуулгын газарт хүрч Лю Яньдүнгийн шарилтай салах ёс гүйцэтгэжээ. Ши Жиньпин талийгаачийн ар гэрийнхэнтэй нэг бүрчлэн гар барьж, эмгэнэл илэрхийлэв (Зургийг Ше Хуайчы)


ХКН-ын шилдэг гишүүн, коммунизмын үйлсийн үнэнч зүтгэлтэн, ХКН-ын нэгдмэл фронтын ажил болон Хятадын боловсрол, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал хариуцсан салбарын гарамгай удирдагч, ХКН-ын 17, 18 дахь
 сонгуулийн Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн 10 дахь  сонгуулийн Бүх Хятадын хорооны дэд дарга, Төрийн зөвлөлийн гишүүн асан, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд асан Лю Яньдүнгийн шарилыг 11-р сарын 3-нд Бээжин хотын Ба Бао Шаний хувьсгалчдын оршуулгын газарт чандарлав.

 
Лю Яньдүн 2026 оны 10-р сарын 28-ны өдрийн 14 цаг 53 минутад өвчний улмаас Бээжин хотод 81 насандаа таалал төгсжээ.
 
Лю Яньдүнг хүндээр өвчилсөн үед болон түүнийг таалал төгссөний дараа Ши Жиньпин, Ли Чян, Жао Лэжи, Ван Хүнин, Цай Чи, Дин Шюешян, Ли Ши, Хань Жэн, Хү Жиньтао зэрэг нөхөд эмнэлэгт очиж эргэх, эсвэл өөр хэлбэрээр түүнийг таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж, ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлэв.

 
11-р сарын 3-ны өдрийн 9:30 цагт, Ши Жиньпин, Жао Лэжи, Ван Хүнин, Цай Чи, Дин Шюешян, Ли Ши, Хань Жэн зэрэг удирдагчид Лю Яньдүнгийн шарилтай  салах ёс гүйцэтгэжээ. Мөн талийгаачийн ар гэрийнхэнтэй нэг бүрчлэн гар барьж, эмгэнэл илэрхийлэв.
   
Нам, төрийн холбогдох удирдагчид салах ёс гүйцэтгэхээр очсон бөгөөд эсвэл янз бүрийн хэлбэрээр эмгэнэл илэрхийлсэн байна. Төв болон улсын байгууллагуудын холбогдох хэлтэс, удирдах албан тушаалтнууд, түүнчлэн талийгаач Лю Яньдүгийн найз нөхөд болон түүний төрсөн нутгийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлэв.


Редактор : Т.Шинэцэцэг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл