2026 оны “Бүс ба Зам” санаачилгын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны форум 11-р сарын 3-ны өдөр Фүжянь мужийн Фүжөү хотод зохион байгуулагдав. УТЗЗ-хийн бүх Хятадын хорооны дэд дарга Шянь Хүй нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ.
Форумд оролцогч зочид төлөөлөгчид “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах санаачилга нь Хятадын дэвшүүлсэн санаачилгаас олон улсын практик үйл ажиллагаа болон өргөжин хөгжиж, олон улсын хамтын нийгэмлэгийн өргөнөөр хүлээн зөвшөөрсөн нийтийн бүтээгдэхүүн, дэлхийн хэмжээнд хамгийн том цар хүрээтэй, хамгийн өргөн хүрээг хамарсан, хамгийн гүнзгий нөлөө бүхий олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны платформ болж чадсан хэмээн онцоллоо.

Мөн улс орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагууд Торгоны замын түүхийг хамтдаа сайтар өгүүлж, бодлогын уялдаа холбоо болон ард түмнүүдийн харилцан ойлголцлыг дэмжигч байх, Торгоны замын түүхийг тэмдэглэн үлдээгч, түгээн дэлгэрүүлэгч байх, таатай олон нийтийн санаа бодлын орчныг бүрдүүлэгч, хамгаалагч байх шаардлагатай гэж үзэв.

Энэхүү форумыг “Ардын өдрийн сонин” агентлаг болон Фүжянь мужийн Ардын засгийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд “Зорилго нэгдвэл уул ус, далай тэнгисийг ч даван туулж, Торгоны замаар эв найрамдлын нэгдсэн дуу хоолойг түгээе” гэсэн сэдвийн хүрээнд явагдлаа.
Форумд дэлхийн 100 улс орон, олон улсын болон бүс нутгийн байгууллага, 182 хэвлэл мэдээллийн байгууллагын нийт 200 гаруй төлөөлөгч оролцов.




