solongonews
Хятадын иргэний агаарын тээврээр оны эхний хагаст 380 сая зорчигч тээвэрлэжээ
2026-07-16 17:22
Хятадын иргэний агаарын тээврээр оны эхний хагаст 380 сая зорчигч тээвэрлэжээ

 

Хятадын Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагаст иргэний агаарын тээврийн салбарын нийт тээврийн эргэлт 83.37 тэрбум тонн·километрт хүрч, 380 сая зорчигч, 5.073 сая тонн ачаа, шуудан тээвэрлэжээ. Эдгээр үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс тус тус 6.4 хувь, 1 хувь болон 6 хувиар өссөн байна.

Тайлант хугацаанд нийт 7.146 сая нислэгийн цаг, 2.683 сая удаагийн тээврийн нислэг үйлджээ. Хүний хүчин зүйлээс шалтгаалсан хариуцлагын шинжтэй нислэгийн зөрчлийн үзүүлэлт 10 мянган нислэгийн цаг тутамд өмнөх оны мөн үеийнхээс 20.6 хувиар буурсан бөгөөд нислэгийн цагийн хуваарийн мөрдөлтийн хувь 93.5 хувьтай гарчээ. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл