solongonews
Торгоны Замын (Дүньхуан) Олон Улсын IX Соёлын Үзэсгэлэн нээгдлээ
2026-11-04 15:09

Торгоны Замын (Дүньхуан) Олон Улсын IX Соёлын Үзэсгэлэн 11-р сарын 3-нд Хятадын Ганьсу мужийн Дүньхуан хотод нээлтээ хийв.

Соёлын солилцоог бэхжүүлж, иргэншлүүдийн харилцан судалгааг дэмжих уриан дор болж байгаа энэхүү үзэсгэлэн нь "Бүс ба Зам"-ын орнуудын соёлын өвийг хамгаалах, урлагийн солилцоо, соёл ба аялал жуулчлалын салбар зэрэг олон талаар бодит хамтын ажиллагаа өрнүүлэхийг ахиулах болно.

 "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд үүссэн Дүньхуаны соёлын үзэсгэлэн нь Хятадын улсын түвшний олон улсын соёлын том арга хэмжээ бөгөөд 2016 оноос хойш 8 удаа зохион байгуулагдсан. Энэ оны Дүньхуаны соёлын үзэсгэлэнд Герман, Лаос, Камбож, Гүрж, Өмнөд Африк зэрэг 58 улс болон ЮНЕСКО, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага, Дэлхийн Банк, Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгчид зэрэг гадаад, дотоодын нийт 1200 гаруй зочид оролцож буй.



Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл