solongonews
Хятадын технологи дэлхийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг хэрхэн бууруулж байна вэ?
2026-11-04 15:48

Их Британид төвтэй "Carbon Brief" цахим хуудсанд саяхан нийтлэгдсэн өгүүлэлд дурдсанаар, Хятад улсаас экспортолж буй нарны хавтан, батерей, цахилгаан тээврийн хэрэгсэл зэрэг цэвэр эрчим хүчний технологийн бүтээгдэхүүнүүд нь дэлхий дахинд ялгарч буй нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж байна. 2026 онд экспортолсон бүтээгдэхүүнүүд нь хилийн чанад дахь нийт ялгарлыг бараг 2%-иар бууруулахад тус дөхөм болж магадгүй гэж тооцоолжээ.Энэ оны эхний гурван улиралд Хятад улсаас цэвэр эрчим хүчний технологийн бүтээгдэхүүн экспортолсны үр дүнд хилийн чанадад бий болсон нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулах нөлөө өмнөх оны мөн үеэс 26 хувиар өссөн байна. Хэрэв одоогийн хандлага энэ оны үлдсэн хугацаанд үргэлжилбэл, зөвхөн 2026 онд гэхэд цэвэр эрчим хүчний технологийн бүтээгдэхүүний экспорт нь ойролцоогоор 450 сая тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаас сэргийлэхэд тус дөхөм болж болзошгүй юм. 

 2026 онд Хятад улсаас экспортолсон цэвэр эрчим хүчний технологийн бүтээгдэхүүнүүд нь тухайн тоног төхөөрөмжийн ашиглалтын бүхий л хугацааны туршид нийтдээ ойролцоогоор 8.4 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаас сэргийлэхэд хувь нэмэр оруулна гэж тооцоолж байна. Энэхүү тоо нь 2025 онд экспортолсон 6.8 тэрбум тонн бүтээгдэхүүнтэй харьцуулахад ойролцоогоор дөрөвний нэгээр өссөн үзүүлэлт юм. 
 
Хятадаас экспортолж буй цэвэр эрчим хүчний технологийн бүтээгдэхүүнүүд нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хамгийн их нөлөө үзүүлж байгаа бөгөөд Энэтхэг улс үүний гол жишээ болж байдаг бөгөөд АНУ хоёрдугаар байранд ордог.
 
Хятадын цэвэр эрчим хүчний технологи, бүтээгдэхүүний экспорт нь дэлхий дахинд цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцын гол хөдөлгөгч хүч болж, холбогдох салбаруудад зардлыг бууруулах, шинэ зах зээл нээх, мөн хурдацтай өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулж байна. Түүнчлэн Хятад улс хилийн чанадад цэвэр эрчим хүчний төслүүдийг хөгжүүлэхэд улам бүр идэвхтэй оролцож байгаа нь дэлхий дахины ногоон хөгжлийг ч мөн дэмжиж байна.

Редактор : Т.Шинэцэцэг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл