solongonews
Хятадын олон улсын импортын IX экспогийн бэлтгэл ажил бүрэн хангагдлаа  
2026-11-04 16:16

Хятадын олон улсын импортын IX экспо 11-р сарын 5-нд Шанхай хотноо нээлт хийхэд бэлэн болжээ. Үзэсгэлэнгийн талбайг тохижуулах ажил бүрэн дуусаж, бүх үзмэрүүдийг байрлуулан, тоног төхөөрөмжийн тохиргоог хийж, үйлчилгээ болон бусад бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна.

 Энэхүү экспод 162 улс, бүс нутаг болон олон улсын байгууллага оролцож, гадаадын 4142 аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлэх болно. Үзэсгэлэнгийн нийт талбай анх удаа 440 мянган ам метрээс давах бөгөөд Дэлхийн шилдэг 500 компани болон салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжийн тоо анх удаа 300-гаас давж, есөн удаагийн экспод тасралтгүй оролцож буй аж ахуйн нэгж болон байгууллагын тоо 200 орчимд хүрчээ. Анх удаа оролцох 2000 гаруй аж ахуйн нэгж байгаа бол, дэлхийд дахин, Ази тивболон Хятад улсад анх удаа онцлох үзмэр 480 гаруй буй. 


Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл