Дэлхийн хэвлэл мэдээллийн VII дээд хэмжээний уулзалт 11-р сарын 5-9-нд Бээжин хотноо болно. Дэлхийн 112 улс, бүс нутгийн 330 орчим голлох хэвлэл мэдээллийн байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, засгийн газрын алба, НҮБ болон бусад олон улсын байгууллагуудын төлөөлөгчид нийт 500 шахам хүн оролцох болно.

Хиймэл оюун ухааны өөрчлөлт дэх хэвлэл мэдээллийн үүрэг, хамтын ажиллагаа уриан дор болох энэ удаагийн уулзалтын үеэр нээлтийн ёслол, олон улсын голлох хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны өндөр түвшний яриа уулзалт, ерөнхий хурал, салбар хурал, технологийн үзэсгэлэн, зургийн үзэсгэлэн, соёлын туршлагын арга хэмжээ зохион байгуулагдана. Хятадын болон гадаадын төлөөлөгчид хиймэл оюун ухааны тэгш хөгжил, дэлхийн хэвлэл мэдээллийн хувиргалт, дэлхийн аюулгүй байдлын сорилтууд дахь хэвлэл мэдээллийн яриа уулзалт, хамтын ажиллагаа, ухаалаг дамжуулалтаар соёл иргэншлийн солилцооны шинэ орон зайг тэлэх, “Хиймэл оюун ухаан +” ба дэлхийн дамжуулалтын удирдлагын шинэ зөвшилцөл, Бээжингээр дамжуулан Хятадын орчин үеийн байдлыг ойлгох зэрэг сэдвээр ярилцана.
Хэвлэл мэдээллийн олимпын наадам хэмээх сайхан алдартай Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний уулзалтыг олон улсын нэрт хэвлэл мэдээллийн байгууллагууд 2009 оноос хамтран санаачилсан бөгөөд хэвлэл мэдээллийн өндөр түвшний хамтын ажиллагааны дэлхийн чухал платформ болох юм.
Дэлхийн хэвлэл мэдээллийн VII дээд хэмжээний уулзалт Бээжинд болно
2026-11-04 16:53
Дэлхийн хэвлэл мэдээллийн VII дээд хэмжээний уулзалт маргааш буюу 11-р сарын 5-аас Бээжинд болно
Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
