
Хятадын олон улсын импортын IX экспо болон “Солонгын гүүр” буюу Хунчяогийн олон улсын эдийн засгийн форумын нээлтийн ёслол 11-р сарын 5-нд Шанхай хотод боллоо.
Энэхүү экспод 162 улс, бүс нутаг болон олон улсын байгууллага оролцож, гадаадын 4142 аж ахуйн нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.
Үзэсгэлэнгийн нийт талбай анх удаа 440 мянган ам метрийг давсан бол аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгийн талбай 370 мянган ам метрээс давжээ. Дэлхийн шилдэг 500 жагсаалтын болон салбартаа тэргүүлэгч 300 гаруй компани оролцож байгаа нь өмнөх жилүүдийн үзүүлэлтийг шинэчилсэн бөгөөд Дэлхийд, Азид болон Хятадад анх удаа танилцуулж буй 480 гаруй шинэ бүтээгдэхүүн, технологийг дэлгэн үзүүлж байгаараа онцлогдож буй.
