Брэнд Финанс группийн 11-р сарын 4-нд нийтэлсэн "Дэлхийн топ 100 эрчим хүчний брэндийн" тайлантад Хятадын эрчим хүчний брэндүүд дэлхийн жагсаалтад дээгүүр бичигдэж байна. Үүнд Хятадын Газрын Тос,Байгалийн Хий Боловсруулах Групп, Хятадын Газрын Тосны Химийн Үйлдвэрлэлийн Групп болон Хятадын Далайн Газрын тос Боловсруулах Групп нь дэлхийн газрын тосны брэндүүдийг тэргүүлж, Хятадын Цахилгааны Сүлжээний Компани олон жил дараалан дэлхий нийтийн ашиглалтын брэндүүдийг тэргүүлсээр байна.

"Дэлхийн эрчим хүчний топ 100 компанид дэлхийн газрын тосны 50 шилдэг брэндүүд болон нийтийн ашиглалтын 50 шилдэг брэндүүдийг багтаасан юм. 2026 оны дэлхийн топ 100 эрчим хүчний брэндүүдийн нийт өртөг 731.2 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 6 хувиар өссөн байна.
